Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэхүү өвөрмөц трансвестит (эмэгтэй болохыг хүсэгч) иргэн хүнийг гадаад төрхөөр нь дүгнэж болохгүй болохыг дэлхийн дахинд баталж чадсан юм. Тэрээр 1988 оны 11 сарын 6-нд Гмунден хотод төрсөн бөгөөд хүүхэд насаа Штирид өнгөрүүлсэн байна.
Хүүхэд насны нэр нь Томас Нойвирт.
Эмэгтэй хүний хувцас өмсөх сонирхолтой болохоо тэрээр өсвөр насандаа ойлгосон гэнэ. Энэ үеэс л Кончита өөрийгөө эмэгтэй мэтээр хүлээн авах болсон бөгөөд найз нөхдөөсөө ч энэ байдлаа нуудаггүй байсан байна. Пуритан шашинтангууд энэ байдалд нэлээд таагүй ханддаг байсан учир Кончитад хэцүү байсан гэнэ. Тэрээр үргэлж шоглол, доромжлолыг сонсдог байсан ч тэссээр л ирсэн байна. Энэ үед л тэрээр хүн бүрийн тэгш эрхийн төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгосон аж.
Харин тайзны дүр бүтээхийн тулд тэрээр өөрийн нэрийг өөрчилж өөрийнхөө амьдралаас тэс өөр намтрыг зохиосон байна. Инхүү өөртөө Кончита Вурст гэх нэрийг өгч, Колумбид төрсөн ч Германд хүүхэд насаа өнгөрүүлсэн нэгэн болжээ. Харин түүний эмээг Альфред Кнак фон Вурст гэдэг байсан бөгөөд эмээгийнхээ нэрийг өөртөө авсан байна. “Вурст” гэдгийг Герман хэлнээс орчуулбал “хиам” гэсэн утгатай гэнэ.
Хамгийн анх Нойвирт 2011 онд Кончита Вурст нэрээр тайзнаа гарсан байна. Тэрээр "Die grosse Chance" хэмээх шоунд анх орлцсоноор олны танил болсон аж.
Ийнхүү шоуны дараа тэрээр “Австрийн хамгийн хэцүү ажил” хэмээх шоунд оролцсон бөгөөд загасны үйлдвэрт ажиллаж байсан байна. Намибийн элсэн цөлд болсон “Зэрлэг охид” гэсэн шоунд мөн оролцсон аж. Нойвирт өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарласнаас хойш түүний амьдрал олон нийтэд ил болсон байна.
2011 онд Вурст бүжигчин Жак Патриктай хамт 4 жил албан ёсоор амьдарч байга ажээ. Энэ мэдээлэл албан ёсны эх сурвалжаар батлагдсан байна.
Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.
Видео.