Их хотод өнгө нэмсэн баатрууд

2014-05-16, 19:57
6,067
Та анзаарсан бол төв талбайн хажууд сүндэрлэх Сэнтрал Тауэрын гадна талбайд киноны баатрууд амилж, өхөөрдөм бяцхан үрсийн сэтгэлийг хөдөлгөж, цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүсийн цувааг нэмээд байгаа билээ. Энэ бүхний учир нь “Холливуд Монголд” хөтөлбөр дахин болох гэж байгаа юм байна.
Их хотод өнгө нэмсэн баатрууд


Өнгөрсөн жил Юнител группын Юнивишн компани Холливудын “Их дөрвөл” студитэй албан ёсоор хамтран ажиллаж байгаагаа олон нийтэд зарлаж, Сэнтрал Тауэрын гадна талбайд төрөл бүрийн киноны баатруудыг амилуулж, их хотод өнгө нэмсэн үйл явдлыг хүн бүр санаж байгаа байх. Тэгвэл энэ арга хэмжээ маргааш  буюу 5-р сарын 17-ны өдөр 18 цагаас дахин болох юм билээ.



Гэр бүлээрээ салхилангаа киноны баатруудтай зургаа авахуулах боломжтойгоос гадна задгай кино театрт тухлаж, Холливудын хамгийн сүүлийн үеийн 2киног үзэх, зургийн автомат машинаар зургаа авахуулах, асуултанд хариулж, бэлэг авах зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд, сонирхолтой орчинг бүрдүүлж байгаа юм байна. Задгай кино театрын цагийн хуваарийг танилцуулахад 18 цаг, 21 цагаас тус тус Холливудын кино эхлэх юм билээ.

Та хайртай дотны хүмүүстэйгээ энэ Бямба гаригийг сонирхолтой өнгөрүүлэхийг хүсвэл Сэнтрал Тауэрыг зориорой. Их хотод ажиллаж, амьдарч буй бүх хүмүүсийг урьж байна.





































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.