Онгоцны буудлын “сканер”-т бид ингэж харагддаг

2014-05-15, 00:05
61,698
Хүнийг бүхэлд нь нүцгэлж чадах хяналтын камер АНУ-ын нисэх буудлуудад байдаг бөгөөд бичлэг хийж, мэдээллийг интернэтээр хүртэл дамжуулах боломжтой гэнэ. Гэхдээ энэ нь тухайн хүний хувийн нууцад халдаж буй нэг хэрэг болж байгаа хэмээн АНУ-ын “EPIС”-ийнхэн хэлжээ.
Онгоцны буудлын “сканер”-т бид ингэж харагддаг


Ийм төрлийн сканер ашиглах нь иргэдэд болон хүний эрхийг хамгаалах байгууллагынханд төдийлөн таалагдахгүй байгаа гэнэ. Учир нь сканер шалгуулж буй хүнийг бүхэлд нь нүцгэлдэг юм байна. Харин өмнө нь АНУ-ын тээврийн албанаас мэдэгдэхдээ: "Сканерт ямар ч зүйл хадгалагдахгүй, хэвлэгдэхгүй гэж хэлж байсан бөгөөд цаг хэмнэх шилдэг арга" -хэмээн тайлбарлаж байжээ.
 


Харин Британийн хүний эрхийг хамгаалах байгууллагынхан үүнийг электрон төхөөрөмжийн тусламжтайгаар нүцгэлж буй хэрэг хэмээн буруутгаж байгаа гэнэ. Тиймээс Британийн “Action for Rights of Children” байгууллагынхан хүүхэд болон 18-аас доош насны иргэнийг энэ үзлэгт хамруулахгүй байх хүсэлтийг гаргасан байна. Боломжтой бол ер нь энэ асуудлыг нухацтай авч үзээч хэмээн хүсжээ.

Магадгүй зарим нэг муу санаатай хүмүүс үүнийг буруу зүйлд жишээлбэл порно гэрэл зураг хийхэд ашиглаж ч болох юм. Үүнээс гадна одууд мөн энэ замыг туулах хэрэгтэй болох бөгөөд тэдний зургийг ч буруу зүйлд ашиглах магадлалтай. Харин Британийн Зам тээврийн яамнаас мэдээлэхдээ: "Энэ асуудал аль хэдийн газар авсан байгаа бөгөөд шийдвэрлэхийн тулд ихээхэн идэвхитэй ажиллаж байгаа" -гэжээ.  



Сканераас зургийг нь авлаа.



Зургийн програм руу буулгаж invert-ийг дарахад л хангалттай. Төгс болж байгаа биз?



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()