Дэлхийн хамгийн өндөр бүсгүй хуримлахаар болжээ

2014-05-13, 05:29
20,804
Бразилийн модель болох Элисани да Круз Сильва гэрлэх гэж байна. Тэрээр дэлхийн хамгийн өндөр эмэгтэй гэдгээрээ дэлхий даяар алдартай. Түүний сүйт залуу болох Франкинальдо нь 1.62 м-ийн өндөртэй бол Элисани 2.06м-ийн өндөртэй юм байна.
Дэлхийн хамгийн өндөр бүсгүй хуримлахаар болжээ
 

Хосууд Бразилийн Салинополис хотод жилийн турш хамт амьдарч байгаа бөгөөд ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэнэ. Хэдийгээр Элисани дөнгөж 18 настай ч ойрын хугацаанд жирэмслэхгүй бол хүүхэд өргөж авахад ч бэлэн байгаа аж.



Ийнхүү жирэмслэх тал дээр санаа зовж байгаа нь тэрээр өнчин тархины хавдартайд оршино. 11 наснаасаа хойш Элисани маш хурдан өссөн бөгөөд 14 насандаа 2,06м-ийн өндөртэй болсон байна. 15 настай байхад нь хавдрыг авсан бөгөөд түүний өсөлт ийнхүү зогссон аж.





Элисани ээж, эгчийнхээ хамт.



Сүйт залуугийнх нь хэлж байгаагаар, тэрээр үргэлж өндөр бүсгүйчүүдтэй уулзахыг хүсэж байсан гэнэ. Тиймээс Элисани түүний мөрөөдлийн бүсгүй юм байна. Хайртай бүсгүйнхээ сэтгэлийг татахын тулд Франкинальдо нэлээд их хичээсэн гэнэ. “Анхны уулзалтан дээр Франкинальдо надад огтхон ч таалагдаагүй боловч сүүлд нь миний сонирхлыг татаж эхэлсэн юм” -хэмээн Элисани хэлжээ.



Элисани хуримын даашинзаа аль хэдийн бэлдсэн ч, хуримын ёслол хийхээр яараагүй байжээ.












Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()