Татгалзах аргагүй санал

2014-05-12, 19:28
6,030
Юнител группын Юнивишн компани IPTV-гийн одоогийн болон шинэ хэрэглэгч айл өрх бүртээ бүтэн жилийн турш ашиглах 360.000 төгрөгийн үйлчилгээний эрхийг олгох “ТАТГАЛЗАХ АРГАГҮЙ САНАЛ”-ыг тавьж байна.
Татгалзах аргагүй санал


Гэр бүлийн аз жаргал халуун ам бүлээрээ хамтдаа байхаа сэхэлдэг. Харин бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ, хэрэгцээ болсон үүрэн болон суурин холбоо, телевиз, интернэт нь өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, улам л зугаатай болгосоор байна.

Юнивишн IPTV-ийн одоогийн хэрэглэгч та гэр бүлийнхээ 3 гишүүний Юнителийн дугаарыг бүртгүүлснээр урамшуулалд хамрагдах болно.

Гэр бүлийн гишүүд өөрсдийн нэр дээрх Юнителийн дугаараа салбарт ирж бүртгүүлэн гэрээ байгуулж  360.000 төгрөгийн үйлчилгээний эрхээ бүтэн жилийн турш сар бүр видео сангаас 30,000 төгрөгийн гадаад кино контент үзэх эрх болгон авах болно.

Харин танай гэр бүлийн гишүүд Юнителийн үүрэн холбооны хэрэглэгч биш бол 3 хүртэлх гишүүнд Юнителийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээнээс сонгож ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ ЭРХ БЭЛЭГЛЭХ болно.  Шинэ дугаар бүрт 12 сарын турш сар бүр 10,000 төгрөгийн үйлчилгээний эрх бэлгэнд дагалдах бөгөөд тус эрхийг та дараах байдлаар авч болно. Үүнд:
  • Сар бүр 10.000 төгрөгийн үйлчилгээний эрх бэлгэнд ирнэ. Шинэ дугаарт дагалдах эрхээ сүлжээ харгалзахгүй Яриа, Мессеж, Дата хэрэглээндээ ашиглах боломжтой.
  • Хүсвэл та шинэ дугаарын урамшууллын 10.000 төгрөгийн эрхээ ВИДЕО САН-гаас КИНО ҮЗЭХ ЭРХ болгон шилжүүлэн ашиглах боломжтой. Үүний тулд та гэрээ байгуулахдаа үйлчилгээний ажилтанд хүсэлтээ гаргахад л хангалттай.
“ТАТГАЛЗАХ АРГАГҮЙ САНАЛ” урамшуулалд шинээр бүртгүүлсэн гэр бүлүүд бүртгэлийн хураамж 20,000 төгрөгийг төлөөд HD box болон Smart Box /210.000 төгрөгийн үнэ бүхий/төхөөрөмжөө БЭЛГЭНД авах боломжтой.

Мөн түүнчлэн урамшуулалд хамрагдсан гэр бүлүүд Юнителийн Mobile family үйлчилгээг үнэгүй ашиглаж гэр бүлийн гишүүд хоорондоо яриа, мессеж, групп мессеж үйлчилгээг үнэгүй ашиглах эрхтэй болох юм.

 “ТАТГАЛЗАХ АРГАГҮЙ САНАЛ” танай гэр бүлд улам их боломж, хэмнэлт, аз жаргал нэмнэ гэдэгт бид итгэлтэй байна.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.