“IF DESIGN 2014” арга хэмжээнээс “LG G FLEX” алтан медаль хүртлээ

2014-05-12, 17:10
5,481
Загварын салбар дахь дэлхийн хамгийн нэртэй шинжээчид LG-ийн шинэ бүтээгэдэхүүнүүдийн давуу талыг хүлээн зөвшөөрч байна.
“IF DESIGN 2014” арга хэмжээнээс “LG G FLEX” алтан медаль хүртлээ


Загварын салбарын шагнал гардуулах iF Design Awards олон улсын ёслолын үйл ажиллагаан дээр LG Electronics (LG) компани нь ахин анхаарлын төвд байлаа. Шагнал авсан 75 бүтээлийн дундаас алтан медаль авсан LG G Flex-ийг оролцуулаад 2014 онд LG компаний 26 бүтээгдэхүүн шагнал авсан байна. Мөн түүнчлэн , LG  компаний ULTRA HD TV телевизор, ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэх G2 гар утас  өндөр үнэлгээ авсан байна. Загварын салбарт шинэлэг санаа болон сайн чанарыг үзүүлсэн бүтээгдэхүүнд зориулсан олон улсын iF International Forum - ын жил бүрийн ёслол, шагналын үйл ажиллагаа нь 4600 гаруй хүний анхаарлыг төвд байж их сонирхолтой болж өнгөрлөө.   

“Бүтээгдэхүүний загварын салбарт Тэргүүлэх үйлдвэр болохын тулд LG компани энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулсан” хэмээн LG компаний технологийн салбарын тэргүүн, доктор Скот Анн хэлсэн байна. “Үүнд хүрэхийн тулд шинжлэх ухаан, судалгааны хэлтэс хамгийн эхлээд загвар дээр хичээнгүйлэн ажилладаг. Өөрсдийн бүтээгдэхүүнүүдэд шинэлэг загварыг шингээн, тэдэнд сэтгэл татах үзэмж болон өнгө оруулахын зэрэгцээ эцсийн хэрэглэгчтэй хамгийн ихээр ойртуулахад бидний хүсэл эрмэлзэл оршино.”

LG G Flex нь загварын болон инженерийн шийдлийн салбар дахь LG-ийн давуу боломжуудыг харуулсан хосгүй загвартай бүтээгдэхүүн юм. Хамгийн анхны хүнхэр бөгөөд 6-н инчийн дэлгэц бүхий G Flex ухаалаг гар утас нь хүний нүүрний  хэлбэрт таарсан хэлбэртэй тул, дууны динамик буюу микрофон, чих ба аманд ойр байрлах  нь уг ухаалаг гар утсыг ашиглахад илүү тааламжтай болгодог. Үүний зэрэгцээ хүнхэр хэлбэр нь ухаалаг гар утсыггартаа барихад тун эвтэйхэн баригддаг юм. Ухаалаг гар утасны  интерфейст энэхүү шинэ аргыг ашигласан учраас G Flex нь iF Design Awards-ийн шүүгчдэд эерэгээр үнэлэгдсэн аж. Мөн түүнчлэн  энэхүү ухаалаг гар утасны удирдлагыг утасны ар тал буюу их биеийн  ар талд байрласан нь хүнхэр дэлгэцийг амжилттай ашиглах нөхцлийг бүрдүүлж чадсан байна.Дээр дурдсан үзүүлэлтүүд нь тус ухаалаг утасны чанар болон эргономикт сайнаар нөлөөлж түүнийг ашиглахад хялбар болгожээ.

iF-ийн шүүгчид загварын үзүүлэлтүүд болон инновацийн өндөр түвшний технологий ашигласных нь төлөө LG G2 ухаалаг гар утсыг сайшаасан юм. Тухайлбал, дэлгэцийг түгжих болон дууны түвшинг удирдах системийн товчлуурууд их биеийн ард байрладаг юм. Их биеийн  нь хажуу талаар товчнууд байхгүй, дэлхийд цорын ганц ухаалаг гар утас бөгөөд G2-ийн хосгүй хэлбэрийг зөвхөн түүний бүтээмжтэй л харьцуулж болох юм. Өнгөрсөн онд G2 нь Өмнөд Солонгост Good Design хэмээгдэх Ерөнхийлөгчийн шагналыг хүртсэн бөгөөд энэхүү шагнал нь загварын салбарын дээд шагнал юм.  

LG ULTRA HD (65LA9700) загварын телевизор нь гоёлын гол элемент болсон CINEMA SCREEN буюу дэлгэцийг хязгааргүй мэт харагдуулах загвар болон гайхалтай нимгэн хүрээтэй бөгөөд түүний гайхалтай боломжууд нь iF-ийн шүүгчдэд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн юм. Телевизор унтрах үед өөрөө хураагддаг 4.1 сувгийн дуун системийг LG бас давхар оруулсан юм. Дууны энэхүү ухаалаг загвар бүхий систем, чанарын өндөр түвшний дуу зэрэг нь  LG 65LA9700 загварын телевизорыг хамгийн нэртэй загвар болгож байна.



iF Design Awards 2014 дээр хүлээн зөвшөөрөгдсөн LG-ийн бусад бүтээгдэхүүнүүд:
-     Дууны систем SoundPlate™ (модель LAP340) нь, орчин үеийн хамгийн сайн телевизоруудадбайрлуулж болохоор нимгэн хавтгай корпусаар хүрээлэгдсэн дууны гайхалтай систем.

-      Дууны панель Sound Bar (NB5530 загвар) нь ердөө35мм өндөртэй, зочны өрөөний ямар ч засалтай нийцэх хар ба мөнгөлөг өнгөтэй бөгөөд дээд зэргийн нимгэн  болж бүтээгдэжээ.

-     34-инчийн IPS 21:9 өргөн дэлгэцийн монитор (34UM95 загвар) нь тунгалаг, бараг харагдахгүй Crystal Float Stand суурь ба CINEMA SCREEN дэлгэц бүхий хүрээгүй корпустай.

-     Маш нимгэн зөөврийн компьютер (13Z940 загвар) нь 1кг-аас бага жинтэй, бөгөөд маш нимгэн, дөнгөж 4.4мм хүрээтэй.

-     ARTCOOL Stylist Inverter V (A12IWK загвар) агаар цэвэршүүлэгч (кондиционер) нь онцгой сэтгэгдэл төрүүлэх LED гэрэлтүүлгээр хүрээлэгдсэн бөгөөд агаарыг бүх чиглэлд эзлэхүүнээр тараах үйлдэлтэйгээс гадначимээ багатай, эрчим хүчний хэмнэлттэй ажиллах системтэй юм.

-     ARTCOOL Slim Inverter V (CA12RWK загвар) агаар цэвэршүүлэгч (кондиционер) цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг идэвхтэй удирдах Active Energy Control,  Energy Display мөн агаарыг ионжуулах Plasmaster Ionizer Plus технологи зэрэг сайжруулсан технологиор хангагдсан бөгөөд эрүүл мэндэд анхаарал хандуулсан үзүүлэлтүүдтэйн зэрэгцээ цахилгаан эрчим хүчний зардлыг хамгийн үр дүнтэйгээр хэмнэс хэрэгсэл юм.

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани нь гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологийн зохион бүтээгч бөгөөд дэлхийн тэргүүлэгч компани юм. LG компани нь  дэлхий даяар нийт 113 офис, 87000 ажиллагсадтай. бөгөөд LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53.10 тэрбум ам.доллар байсан (58.14 их наяд солонгос вон) юм. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution ба Vehicle Components гэсэн таван салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LED телевизорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics нь ENERGY STAR ®-ийн 2012 оны Түнш байгууллага юм. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.сom хуудсанд зочлоорой.

LG интернетэд:
http://www.facebook.com/LGElectronicsMongolia
http://www.facebook.com/ITZoneStore
http://store.itzone.mn/mn/

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.