11 настай авъяаслаг хүү

2014-05-10, 02:01
19,198
Үзэг, харандаагаар зурсан зургаар хүмүүсийн гайхшралыг төрүүлэх явдал ард хоцорчээ. Харин Сербийн нэгэн хүү болох Душан Кртолица өөрийн бүтээлээр дэлхий дахины анхаарлыг татаж сэтгэлийг нь хөдөлгөөд байгаа гэнэ. Тэрээр одоо 11 настай бөгөөд олон сая жилийн өмнө устаж үгүй болсон болон одоо үед амьдарч буй амьтдыг зурдаг аж.
11 настай авъяаслаг хүү

Душан Кртолица Белгоградын “Laza Kostic” сургуулийн 5-р ангид сурдаг. Тэрээр хоёр настайгаасаа эхлэн зураг зурах болсон бөгөөд 8 нас хүртлээ гурван удаа зургийн үзэсгэлэн гаргасан байна. Амьтад, шувууд, түүхэн баатруудыг ихэвчлэн зурдаг аж.

www.caak.mn

www.caak.mn

Хүү дэлхий ертөнцийн талаар нэлээд мэдлэгтэй нэгэн. Түүнд эцэг эх нь нэвтэрхий толь бэлэглэж байжээ. Энэ үед тэрээр нэвтэрхий толийг 3 долоо хоногийн турш уншсан бөгөөд нэлээд зүйл тогтоож авсан байна. Душан дэлхий даяар алдартай 65 төрлийн уутат амьтдыг түгдрэлгүй хэлж чадах бөгөөд МЭ болон МЭӨ зууны амьтдыг ч нэрлэж чадна. Ирээдүйд хүү амьтан судлаач болохыг хүсэж байгаа ч зургаа орхихгүй хэмээн шийдсэн аж.

www.caak.mn

Хүүгийн хамгийн анхны зураг нь халим байсан бөгөөд эцэг эх нь энэ тал дээр төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Харин Душан үргэлжлүүлэн зурсаар л байсан бөгөөд одоо долоо хоногт 500 цаасыг зураг зурахад зарцуулах болжээ.

www.caak.mn

Гэр бүлийнхэн нь хүүг ийнхүү их хэмжээний сонин зураг зурж байгаад нь санаа нь зовж сэтгэл судлаачдад аваачин үзүүлсэн байна. Харин сэтгэл судлаач мэргэжилтэн хэлэхдээ: "Энэ тийм ч санаа зовох зүйл биш бөгөөд танай хүү чинь гоц хүүхэд юм байна. Зургаараа тэрээр өөрийн сэтгэл хөдлөлийн байдлыг илэрхийлдэг юм" -гэжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Душан багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэнэ. Харин одоо тэрээр зураг зурахаас гадна зурагнуудтайгаа тоглодог байна. 11 настай гоц авъяастан хүүгийн зургийг дэлхийд хүн бүхэн сайн мэдэх болсон. Тэрээр АНУ, Австрали болон Энэтхэгт уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргаж байсан байна. Түүний Facebook хуудсанд 5000 орчим найз, 7000 гаруй дагалдагчид бий. Хэдийгээр тэрээр дэлхий даяар алдартай болсон ч, их зан гаргадаггүй бөгөөд үеийнхээ хүүхдүүдтэй сайхан нөхөрлөж, ангийнхаа хүүхдүүдийн гаран дээр янз бүрийн зургийг тэдний хүсэлтээр зурж өгдөг аж.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()