“HOLLYWOOD МОНГОЛД” хөтөлбөр үргэлжилсээр...

2014-05-08, 20:55
4,269
Юнител групп нь 2013 оноос эхлэнЮнивишнийн IPTV-ийнхээ Видео санд байрлах контентуудын агуулга, чанарыг сайжруулах, үзэгч, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг улам нэмэгдүүлэх, сувгийн тоог олшруулах, хамрах хүрээгээ тэлэх зорилгоор гадаадын болон дотоодын олон студи, байгууллагуудтай хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр хийсээр байна.
“HOLLYWOOD МОНГОЛД” хөтөлбөр үргэлжилсээр...


2013 оноосХолливудын “Их дөрвөл” студитэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ сараас 20th Century Fox, Sony Pictures Entertainment болон Солонгосын CJEntertainment-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, шинэ, шилдэг кинобүтээлүүдийг нь эрхэм хэрэглэгчиддээ IPTV-ээрээ дамжуулан хүргэж эхлээд байна.

“HOLLYWOOD МОНГОЛД” хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлд шинээр нэмэгдсэн 3 студийн талаарх товч мэдээллийг хүргэе.

20th Century Fox. Энэхүү кино компани нь 1935 онд байгуулагдсан 79 жилийн түүхтэй юм. Дэлхийн хамгийн их ашиг олсон киноны 1-р байрт 20th Century Fox кино компанийн бүтээл, найруулагч Жэймс Камэруны Avatar кино 2,78 тэрбум ам.доллараар орсон байдаг бол 2-р байрт мөн л 20th Century Fox, найруулагч Жэймс Камэруны хамтын бүтээл Titanic кино 2,18 тэрбум ам.долларын ашиг олсноороо орсон байдаг нь энэ студийн чанар, чансааг тодорхойлж өгч буй хэлбэр юм.



Sony Pictures Entertainment. 69 жилийн түүхтэй.Sony Pictures компанийн кино санд 4000 гаруй бүтээл байдгийн 12 нь Америкийн кино академийн дээд шагнал Оскараас “Шилдэг кино”-гоор шалгарсан бүтээл байдаг. Тэдний нэг нь Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн Махатма Гандигийн амьдралыг өгүүлэх Gandhi (1982) юм. Энэхүү кино Оскарын 11 төрөлд нэр дэвшсэнээс “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр” зэрэг голлох 8 төрөлд шагнал хүртсэн. Тус компанийн өөр нэг бүтээл Tootsie (1982) инээдмийн кино одоо ч гэсэн үзэгчдийн хамгийн дуртай кино хэвээр бөгөөд бүхий л үеийн шилдэг инээдмийн киноны 2-р байрт жагсдаг шилдэг бүтээл юм. Энэ бүтээл тухайн жилийнхээ Оскарт 10 төрөлд нэр дэвшиж, нэг төрөлд шагнал хүртсэн.



Солонгосын CJEntertainment. Өмнөд Солонгосын хамгийн том контент нийлүүлэгч компаниудын нэг CJ Entertainment 1990-ээд оны дунд үед байгуулагдсан 20 гаруй жилийн түүхтэй компани юм. 1999 онд CJ Entertainment –ийн бүтээсэн Shiri кино дэлгэцнээ гарсан нь тухайн үед Өмнөд Солонгосын хамгийн олон хүн үзсэн киногоор шалгарч байв. Энэ амжилтыг эвдэхээр 2000 онд JSA: Joint Security Area киног бүтээсэн нь дэлгэцэнд гарсан дариудаа Box office-ийг тэргүүлж, Өмнөд Солонгос төдийгүй Ази, Европ, Хойд Америкт шуугиан тарьсан бүтээл болсон. Тус киног 2007 онд зохиогдсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосын ерөнхийлөгч асан Ким Жон Илд бэлэглэж байсны зэрэгцээ найруулагч Куэнтин Тарантино “1992 оноос хойш бүтээгдсэн хамгийн дуртай 20 киноны маань нэг” хэмээн нэрлэж байсан юм.



Юнител групп 8 жилийн ойгоо тохиолдуулан сар бүрийн 8-ны өдөр онцлох нэг амжилтаа танилцуулж байгаа билээ. Энэ сард Юнивишн компани Монголын контентын зах зээлд нэгэн шинэ хуудсыг нэмсэн “HOLLYWOOD МОНГОЛД” хөтөлбөрөө онцлож байна. Цаашдаа бид үргэлж шинэ, шилдэг Холливудын төдийгүй Ази, Европын кино, контентуудыг үзэгч, хэрэглэгч та бүхэндээалбан ёсны эрхтэйгээр түрүүлж хүргэсээр байх болно

    “HOLLYWOOD МОНГОЛД” хөтөлбөр үргэлжилсээр…

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.