“Та гайхах хэрэггүй” хөтөлбөр орон даяар үргэлжилсээр...

2014-05-07, 21:18
5,942
Юнител группээс Монгол орон даяар санаачлан хэрэгжүүлж буй “Та гайхах хэрэггүй” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Хамгийн сүүлийн үеийн Samsung Galaxy Trend ухаалаг гар утсыг 300,000 төгрөгөөр худалдан аваад бэлгэнд бүтэн жилийн турш ашиглах 300,000 нэгжийг авах боломжийг олгосон тус хөтөлбөрийн нээлт өнгөрсөн 4-р сард Дорнод, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад болж өнгөрлөө.
“Та гайхах хэрэггүй” хөтөлбөр орон даяар үргэлжилсээр...


Тус хөтөлбөрийн нээлтэнд ТВ Коктейль хамтлагийн жүжигчин Р.Өнөржаргал (Өөскө), Э.Цолмонбаяр (Цоомоо) болон Татар хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.



“Та гайхах хэрэггүй” хөтөлбөр нээлтийнхээ үеэр ч ирсэн зочиддоо та гайхах хэрэггүй гэдгийг сануулан тоглолтоо эхэлсэн юм. Учир нь Монголын мянга, мянган залуусын хайртай хамтлаг болох Татар олон жилийн дараа дахин орон нутгийн үзэгч, фэнүүдтэйгээ уулзсанаас гадна Юнителийн хэрэглэгчид үнэнч хэрэглээг урамшуулах GG оноогоороо тус тоглолтыг үзсэн нь давхар давхар гайхалтай бэлэг байлаа. Танхим дүүрэн үзэгч, халуун алга ташилт, сэтгэл хөөрөл энэ бүхэн цаг үеэ мэдэрсэн ямархуу тоглолт болсныг илтгэх биз ээ.



Энд дурьдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол “Та гайхах хэрэггүй” хөтөлбөрийн нөхцөл орон нутгийн хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн гэдэг нь тус тоглолтонд хүрэлцэн ирсэн Юнителийн хэрэглэгчдээс мэдрэгдэж байсан юм. Ухаалаг гар утас + 300,000 нэгжийг хамтад нь 300,000 төгрөгөөр авах боломжтой тус хөтөлбөр үргэлжилсээр байна. Та Юнителийн бүх салбаруудаас авч болох бөгөөд Хаан банкны лизингийн үйлчилгээгээр ч худалдан авах бүрэн боломжтой юм.

Та гайхах хэрэггүй.
  www.unitel.mn

































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.