Мобиком корпорацийн Гүйцэтгэх Захирал Дэвид Холлидэй “Мобиком корпораци хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн ажиллахын тулд шинэчлэн сайжруулалт хийсээр байна. Үүний хүрээнд шинэчилсэн тарифийн нөхцлийг танилцуулж байгаадаа таатай байна. Бид хэрэглээг хялбаршуулахын тулд хэрэглэгчийн мэдээллийн төвийн лавлах утас 2222-ыг бүх өдрүүдэд 24 цагийн туршид ажиллаж, үйлчилгээний мэдээллийг 3 хэл дээр хүргэх боломжтой болгосон. Харин өнөөдөр шинэчилсэн тарифийн нөхцлийг нэвтрүүлснээр хүн бүрт илүү их боломжуудыг олгож байна” гэж ярилцлагандаа дурдлаа.
Урьдчилсан төлбөрт дугаарын тариф боломжийн үнэтэй болсон төдийгүй цэнэглэгч картууд нэмэлт “сонголттой” боллоо. Мобиком корпораци Монголд “анх удаа” дуудлагын төвийг ашиглалтанд оруулж байсан бол өнөөдөр сонголттой картуудыг нэвтрүүлж байна. Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд зориулсан шинэ картууд нь 2,500 төгрөгөөс 20,000 төгрөг хүртэлх үнэтэй бөгөөд ХОЁР төрлийн сонголттой. Нэгдүгээрт сонголтын хүрээнд хэрэглэгчид урьдын адил нэгж болон үйлчилгээний хугацаатай картаар дансаа цэнэглэж болно. Хоёрдугаар сонголтын хүрээнд арай богино хугацаатай боловч нэмэлт бонус ярианы эрх бүхий цэнэглэгч картыг сонгон хэрэглэж болох юм. Ингэснээр хэрэглэгчид маань хэрэгцээндээ нийцсэн сонголт хийх боломжтой боллоо.
Жишээлбэл: та 5,000 төгрөгийн карт авбал 5,000 нэгж, 30 хоногийн үйлчилгээний хугацаатай болох ба эсвэл 5000 нэгж аваад 10 хоногийн үйлчилгээний хугацаа, дээр нь сүлжээндээ 120 минут үнэгүй ярих эрхтэй болж болох юм.
Тарифийн шинэчлэлтэй холбогдуулан дараа төлбөрт багцууд мөн өөрчлөгдөөд байна. Үүний дүнд хэрэглэгчид маань шинэчлэгдсэн багцуудаас өөрт тохирох сонголтыг хийхэд улам хялбар боллоо. Одоогоор дотроо хэд хэдэн сонголт бүхий MobiZone, Signature гэсэн 2 төрлийн багцыг санал болгож байна
Дата хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан Мобикомын бүх дараа төлбөрт багцуудад дата эрх дагалдана. Интернет хэрэглээ багатай хүмүүст зориулсан 100MB багцаас авахуулаад идэвхтэй хэрэглэгчдэд зориулсан 10GB хүртэл дата эрхийн сонголтуудтай боллоо. Үүнээс гадна багц бүрт яриа болон мессэжний эрх дагалдах юм.
Хэрэв та MobiZone-н сарын 39,900 төгрөгний багцыг сонговол Мобикомын сүлжээнд хязгааргүй, бусад сүлжээнд 300 минут ярих, бүх сүлжээнд 300 мессэж бичих эрх, дээрээс нь 1 GB дата хэрэглэх боломжтой болох юм.
Мобиком корпорацийн Гүйцэтгэх Захирал Дэвид Холлидэй “Шинэчлэгдсэн тариф хэрэглэгчдэд маань илүү их боломжуудыг олгож байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Бид урьдчилсан болон дараа төлбөрт хэрэглэгчиддээ найдвартай, боломжийн үнэтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьсон бөгөөд үүнийгээ биелүүлсэн гэж үзэж байна” -гэлээ.
Мобиком корпорацийн тарифийн шинэчлэл нь Хөл бөмбөгийн ДАШТ шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан зарлаад буй энэ зуны хамгийн том сенсаци “Цэнэглэ, Тогло, Хож” аяны араас зарлагдаж байна. Мобикомын бүх хэрэглэгчид Бразил руу аялаж, машин, дата багцтай болоод зогсохгүй Дэлхийн Аварга болсон улс руу аялах боломжтой боллоо.
Өнгөрсөн 60 хоногийн хугацаанд өдөр бүр 24 цагийн туршид 3 хэл дээр мэдээлэл өгч ажиллах хэрэглэгчийн нэгдсэн үйлчилгээний төвийг нэвтрүүлж (2222), хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбогдох урамшууллууд зарлан, тарифийн шинэ бүтцийг танилцуулсан зэрэг нь Мобиком корпораци хэрэглэгчдийнхээ хэрэглээг улам хялбар, сэтгэл ханамж өндөр, боломжийн үнэтэй болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаагийн тод илрэл билээ.
Мобикомын тарифийн шинэ бүтцийн талаар мэдээллийг үйлчилгээний төвүүд болон
2222 дугаар руу залган
1112 кодыг оруулах буюу
www.mobicom.mn –д зочлон аваарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.