Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Дора” 1450 тонн жинтэй бөгөөд 4 давхар байшинтай тэнцэх өндөртэй, 50 метрийн урт байсан байна.
2 төрлийн сумыг ашиглаж болдог байсан бөгөөд үүнд 800 мм-ийн 4805 кг жинтэй сум, эсвэл 800 мм-ийн 7509 кг-ийн жинтэй сумаар буудаж болох байсан аж.
Ийнхүү том хэмжээтэй учир зайлшгүй шаардлагатай үед л зөөдөг байсан байна.
Анхны буудалтыг 7088 кг жинтэй сумаар хийж байжээ. Буудалтыг хийх үед буудлагын багийнхан 100 орчим метрийн цаана нуугдаж байсан байна. Ийнхүү буудахад газар хөдлөлт болж буй мэт байсан бөгөөд энэ сумаар 1 метрийн зузаан сумны хамгаалалттай бетон хана, эсвэл 8 метрийн зузаан төмөр бетонон ханыг буудах боломжтой байсан аж.
“Дора”-г ашиглаж сурахын тулд, 1500 ажилчдыг 4 долоо хоногийн турш бэлтгэл хийлгэн, сургаж байжээ. Их бууг хийхэд нийт 4139 хүн оролцсон байсан бөгөөд үүнд офицерууд, цэргүүд, тээвэрлэх багийнхан, хамгаалалтын багийнхан, гал тогооны багийнхан, шуудангийнхан гэх мэт ажилчид байжээ.
1942 онд Севастопольд дайнд зориулан ашигласан бөгөөд энэ үед Сталины хэрэм, Молотовын хэрэм, Сибрийн хэрэм, Максим Горькийн хэрэм сүйрсэн байна.
“Дора”-г хэрхэн Крымээс гаргасан болох нь шинжээчдийн анхаарлыг татаж байгаа гэнэ. Магадгүй хэсэгчлэн задалж, нууцаар бүх ул мөрийг балласан бололтой.
Севастополийг сүйрүүлсний дараа “Дора”-г Тайчуудын дүүрэг рүү аваачсан байна. 1945 оны 4 сард аварга их бууг устгасан аж.
Германы хурандаа Франц Гальдер энэ их бууг “Урлагийн бүтээл боловч, ямар ч хэрэггүй зүйл” -хэмээн хэлж байжээ.
Севастополийг сүйрүүлсний дараа “Дора”-г Тайчуудын дүүрэг рүү аваачсан байна. 1945 оны 4 сард аварга их бууг устгасан аж.
Германы хурандаа Франц Гальдер энэ их бууг “Урлагийн бүтээл боловч, ямар ч хэрэггүй зүйл” -хэмээн хэлж байжээ.
Видео.