Том корпорациудын зардлаа хэмнэсэн хачирхалтай 7 арга

2014-05-04, 00:21
22,920
Энэ удаа ажил хэрэгч, сонирхолтой баримтуудыг та бүхэндээ дэлгэх гэж байна. Жишээ нь, McDonalds сүлжээ дан бяслагтай бургер гаргаж ашиг олсон бол, Америкийн нислэгийн компани нислэгийн үеэр өгдөг салатандаа олив хийхээ зогсоожээ. Мөн "Amazon" компани ажлаасаа гарвал, $5000 өгчээ. Энэ бүгд яагаад хэмнэлт болсон тухай дэлгэрэнгүй уншицгаая.
Том корпорациудын зардлаа хэмнэсэн хачирхалтай 7 арга

1. UPS –ын жолооч нар зүүн тийш эргэхийг хориглоно.
UPS (Хойд Америкын хамгийн том тээвэрлэлтйщийн компани) нь их хэмжээний "газ"-аар ажилладаг 96,000 ачааны машинтай. Тэд шатахууны зарцуулалтыг бууруулах судалгаа хийхдээ, баруун гар тийш эргэхээс илүү зүүн тийш эргэлт хийх нь илүү газ хэрэглэдэг гэсэн тооцоо гаргажээ. 2004 онд, тэд зүүн тийш эргэхгүй байх бодлогыг хэрэгжүлсэн байна. Энэ хөдөлгөөн тэдэнд жилд 10 сая галлон хий хэмнээд зогсохгүй, хорт хийг 53000 машины жилд ялгаруулах яндангийн утаатай тэнцэх хэмжээгээр бууруулжээ.

www.caak.mn

2. McDonalds дан бяслагтай бургер – Жижигхэн зүйлээр илүү мөнгө олох боломж
McDonalds-ийн 2008 онд зардлаа хэмнэх зорилгоор гаргасан нэг заль бол, тэд 2 давхар бяслагтай бургерээ нэг дан болгож цэсэн дээрээ түүнийгээ “The McDouble" гэж нэрлэсэн явдал байв. Энэ огцом өөрчлөлтийг хэрэгжүүлснээрээ тэд сэндвич бүрээс 6 цент, ресторан бүрээсээ $15,000 хэмнэжээ.

www.caak.mn

3. Америкийн банк орлого зарлагын баримтныхаа жинг бууруулжээ
Бид бүгд банкны баримт жижигхэн, хөнгөхөн байдгаас гадна шууд хогийн саванд хаягддагийг мэднэ. Энэ нь зөвхөн мөнгө хаяж байснаар барахгүй хүрээлэн буй орчинд муу нөлөө үзүүлж байлаа. Тэд бэлэн мөнгөний машиныхаа баримтыг 9 кг-аас 6.7 кг болгож, $500,000 хэмнэж, их хэмжээний модыг сүйтгэх аюулаас сэргийлж чадсан байна.

www.caak.mn

4. Америкийн нислэгийн компани нислэгийн үеэр өгдөг салатандаа олив хийхээ зогсоожээ
Америкийн нислэгийн компаны захирал Боб Грандал байгууллагынхаа зардлыг хэмнэхийн тулд нислэгийн үеэр зорчигчдод өгдөг салатандаа олив хийхээ болих санааг хэргэжүүлж эхэлжээ. Маш том нисэх тээврийн компаны хувьд жижиг санаа мэт боловч хэрэв та математикт сайн бол, тэд өдөрт бүр цаашилбал жилд хичнээн мянган доллар хэмнэж чадсаныг ойлгож байгаа биз.

www.caak.mn

5. "Ryanair" компани нислэгийн үеэр хэрэглэгддэг зүйлсийнхээ жинг багасгажээ
Европын Ryanair нислэгийн компани нислэгийн үеэр хэрэглэдэг зүйлсийнхээ жинг багасгах санаа гаргажээ. Үүнд: мөсний хэрэглээг багасгах, нислэгийн үеэр өгдөг сэтгүүлээ А4-өөс А5 болгож жинг нь багасгах зэрэг багтжээ. Мөн онгоцны үйлчлэгчийнхээ тоог багасгаж, зорчигчдын түгээмэл асуудаг зүйлсийг "Ryanair Calendar" дээр багтаан хэвлэсэн байна.

www.caak.mn

6. Amazon компани ажлаасаа гарвал, $5000 өгнө
“Үнэн гэж үү!!! Би ажлаасаа гарлаа, тиймээс миний мөнгө хаана байна?”
Amazon.com ажилчдаа тогтвортой ажиллуулахаас эхлээд бүх зүйл дээрээ “outside the box” буюу “өөр өнцгөөс нь харах” гэсэн аргыг ашигладаг болжээ. Amazon аварга том дэлгүүрийнхээ бүтэн цагийн ажилчдад ажлаасаа гарвал, $5000 хүртэл мөнгөн тэтгэмж санал болгожээ. Үүний зорилго нь ажилчдаа чухам юу хүсэж байгааг мэдэх байлаа. Ингэж компанидаа сэтгэлгүй ажилчдыг илрүүлж мөнгөө ч, цагаа ч үрэхээс сэргийлсэн байна.

www.caak.mn

7. Дөрвөн өдрийн турш хаалгаа барьсан Cisco
Уучлаарай, Хаалттай (4 өдөр)
Интернетийн Сүлжээний Бегемот "Cisco" компани 12-р сарын 29-өөс 1-р сарын 2 хүртэл 4 өдрий турш хаалгаа барьжээ. Энэ хугацаанд бүх ажилчид ажлаа заавал орхих үүрэг хүлээсэн байна. Энэ хөдөлгөөнийг өрнүүлснээрээ компани нэг тэрбум доллар хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ.

www.caak.mn

Харин эцэст нь дунд сургуулийн хүүгийн шилдэг санааг сонирхуулъя.

Засгийн газраас үсгийн фонтыг өөрчлөхийг хүссэн хүү

“Энэ чинь үсгийн фонт шүү дээ, зардал хэмнэнэ гэж үү?”-хэмээн асуух биз.
Энэ бол ямар нэгэн албан байгууллага эсвэл техник хэрэгслийн тухай асуудал биш. Сувир хэмээх 14 настай хүү үсгийн хэв фонтыг өөрчлөх санаа гаргаснаараа, сургуулийнхаа цаас бэхэнд гаргадаг зардлаас нийт $21,000 хэмнэх боломжийг баталжээ. Түүний санааг багш нь ихэд дэмжиж байгаа бөгөөд "Энэ өөрчлөлтийг хийснээр Америкийн засгийн газар хичнээнийг хэмнэж болох нь харагдаж байна" -гэж багш нь ярьсан байна. Сувир хүү хэрвээ улс орон нь энэ өөрчлөлтийг дэмжвэл жилд 136 сая долларыг хэмнэж чадна гэсэн саналаа засгийн газартаа дэвшүүлсэн боловч, одоогийн байдлаар энэ талаар ямар нэгэн хариу аваагүй хэвээр байгаа гэнэ.

www.caak.mn
Харин танд засгийн газрын зардлыг хэмнэх сайхан санаа байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()