Дэлхийн хаанаас ч олоход хэцүү 20 этгээд амттан

2014-04-28, 01:55
13,129
Дэлхийн эргэн тойронд хүмүүсийн бүтээсэн янз бүрийн амттай хоол хүнс, амттан байдаг. Тэд хөгжим сонсох, кино үзэх улс төр ярихдаа ч ямар нэгэн амттанг хүсч, хийж байгаа зүйлдээ тохируулахыг хичээдэг. Харин зарим тохиолдолд тэдгээр зүйлүүдийн амт үнэхээр "зэрлэг солиотой" гэмээр байдаг бөгөөд тухайн газар нутгийн онцлогоос хамаарч байдаг.
Дэлхийн хаанаас ч олоход хэцүү 20 этгээд амттан


Олон төрлийн амттангууд улс орнуудын хооронд уламжлагдан хэрэглэгдсээр байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь дэлхий дээрх гаж бөгөөд өвөрмөц амттаны зах зээлийн төлөөлөл болж өгдөг. Таны өдөр тутмын энгийн хоол хүнсийг гаж хачирхалтай зүйлүүдтэй хольсны үр дүнд ихэнхдээ таахын аргагүй этгээд хүнс бий болдог.

Гэхдээ эдгээр нь зарим хүмүүсийн хувьд “гаж” гэж нэрлэгддэг ч, харин заримынх нь хувьд гайхалтай сайхан амттай байдаг байна. Бид заавал олон зүйлийг хольж идэн цаг мөнгөө гарздахгүй их олон арга байна. Та эдгээрийг хэн бодож олдог байнаа хэмээн гайхаж байгаа байх, гэхдээ та яагаад өөрөө ямар нэгэн өвөрмөц амт бүтээхээр туршиж үзэж болохгүй гэж?...

1. Халапенио төрлийн мөхөөлдөс
Танд зайрмаг идмээр санагдах үе байдаг л биз дээ? Халапениогийн амттай энэ хөлдүү мөхөөлдсийг идсэнээр та халууцаж, бүр хөлөрнө гэвэл ямар санагдаж байна. Гайхалтай биш гэж үү, ийм зүйлийг мэдрүүлж байгаад нь талархах хэрэгтэй шүү.

www.caak.mn

2. Төмсний амттай Кит Кат
“Кит Кат” хэмээх бидний сайн мэдэх энэ амттанг та Японд шарсан махтай хамт идэх боломжтой. Учир нь цөцгийн тостой төмсний амттай байдгаараа шарсан махны гайхалтай хачир болно гэсэн үг. Гэхдээ энэ бол "Кит Кат" шүү.

www.caak.mn

3. Cucumber Flavored Potato Chips
Хэрэв танд төмс амтлахаас илүү цардуул нь хэрэгтэй гэж бодож байвал, өргөст хэмхийн амттай шарсан төмсийг хэрэглэж болно. Та үүнээс шарсан төмс биш өргөст хэмхийн зөөлөн амтыг мэдэрнэ.

www.caak.mn

4. Сам хорхойны амттай мөхөөлдөс
Нутаг дэвсгэрийн онцлогоос хамаараад хүмүүсийн амтлах мэдрэмж нь өөр өөр байдаг. Дэлхийн хаа нэгтээ, хэн нэгэн, хэзээ нэг цагт мөхөөлдсийг сам хорхойн амттай мөхөөлдөс идэж байгаа гэж төсөөлөхөд ч бэрх юм.

www.caak.mn

5. Газрын самрын тос ба хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундааг бид цангасан үедээ хэрэглэдэг. Харин самрын тосны хийжүүлсэн ундааг та цангаагаа тайлахын зэрэгцээ хоолны оронд хэрэглэж болох бөгөөд хоолны гаж амтыг дарж болно.

www.caak.mn

6. Далайн замагны амттай "Pringles" чипс
Далайн замаг амталж үзнэ гэдэгтээ хүн бүр итгэлтэй байхгүй ч далайн замаг түүгчид түүнээс шарсан төмсний амтыг гарган авч болно гэдгийг баталж байна.

www.caak.mn

7. Далайн хавчны амттай Pringles
Мэдээж, Pringles бол этгээд хоолны зах зээлд түгээмэл амттаны төрөл бөгөөд далайн хүнсний нөлөөгөөр энэ төмсний чипс хавчны зөөлөн бүрхүүл шиг амттай ажээ.

www.caak.mn

8. Чихэрлэг эрдэнэ шишийн амттай мөхөөлдөс
Зарим хүмүүс хоол идэх дуршлыг бууруулж, цатгалан мэдрэмж төрүүлж чадах зүйлд дуртай байдаг. Чихэрлэг эрдэнэ шишний зайрмаг нь үүн дээр бидний хэлж чадах цорын ганц боломжийн тайлбар болно. Учир нь энэ амттан гайхалтай цатгах чанартай бөгөөд үүнийг идсэнээр та хоол хүнсний хэрэглээгээ хянаж жингээ барих давуу талтай.

www.caak.mn

9. Үхрийн махны амттай хийжүүлсэн ундаа
Бидний өмнө дурдсанаар хийжүүлсэн ундаа бол цангаа тайлж, сэргээх үйлчилгээтэй. Гэхдээ та үхрийн махны амттай хийжүүлсэн ундаа гэж сонсоогүй байх. Энэ хийжүүлсэн ундааг уухад яг л халуун улаан сүмсээр амталсан үхрийн мах идсэн юм шиг мэдрэмж төрүүлнэ.

www.caak.mn

10. Алимны цууны амттай Кит Кат
Алимны сайхан амттай Кит Кат-ыг хэд байсан ч идэж болох боловч дотор цуу хольчихвол ганцхан байхад л хангалттай санагдах байх. Гэхдээ үүнийг амаа олохгүй иддэг хүмүүс цөөнгүй шүү.

www.caak.mn

11. Талархлын баярын амттай Gumballs
Талархлын баяр бол Канад болон АНУ-ын үндэсний баяр юм. Талархлын баярын орой зоог бол цацагт хяруул, хулууны бялуу, цангис жимсний сүмс байдаг. Тэгвэл энэ бүхний амтыг ганцхан сав "Gumball"-аас мэдэрч болохоос гадна цацагт хяруул идэхийн тулд заавал Талархлын баярыг хүлээх шаардлагагүй болжээ. Гайхалтай биш гэж үү.

www.caak.mn

12. Цагаан гааны шар айраг шиг амттай Кит Кат
Магадгүй бидний мэдэж байгаагаар, Кит Кат бол гарч ирсэн цагаасаа л чихрийн ертөнцөд нэр хүндтэй амттан болсон төдийгүй их олон нэр төрөлтэй. Та хилийн чанадад хаа нэгтээ аялахдаа энэ брэндийн цагаан гааны амттайг заавал амталж үзээрэй. Хэзээ ч давтагдашгүй амт байх болно шүү.

www.caak.mn

13. Туна саладны амттай төмсний чипс
Туна загасны махаар хийсэн салад бол гайхалтай амттан, ихэнх хүмүүс туна сэндвич идэхдээ шарсан төмсөөр хачирладаг. Эдгээр нь нийлээд хангалттай сайхан амттай үдийн зоог болдог бөгөөд бараг дэлхий даяараа амтархан зооглодог. Тэгвэл туна загасны амттай шарсан төмс ч бас хүн төрөлхтөнд таалагдах нь гарцаагүй.

www.caak.mn

14. Гахайн утсан махны амттай хийжүүлсэн ундаа
Гахайн утсан маханд дургүй хүн гэж байдаггүйгээр барахгүй бусад төрлийн хоол хүнстэй хольж илүү шинэлэг сайхан амт олохоор хичээдэг. Гэхдээ давслаг гахайн махны зөөлөн ундааг уухад үнэхээр бөөлжис хүрэм аймшигтай амттай байдаг ч, мөн л зарим хүмүүс амтархан уудаг.

www.caak.mn

15. Яргай загасны амттай чипс
Чипсний өөр нэг төрөл болох энэ төрлийн чипс нь эрүүл бус хооллолтын нэг хэлбэр бөгөөд бас л энгийн биш амттаны тоонд зүй ёсоор багтана. Үүнийг хатааж шарсан яргай загас уу, эсвэл шарсан төмс үү гэдгийг ялгахад үнэхээр бэрх.

www.caak.mn

16. Кажун хэрэмний амттай чипс
Нэн түрүүнд, бид хэн хэрэмний мах амтлахыг хүсдэг талаар сонирхох хэрэгтэй. Хэрэмний мах амтлах хүсэл нь түүнд мөн яг тийм амттан хийх санааг төрүүлсэн нь магадгүй энэ чипс биз.

www.caak.mn

17. Borscht Flavored Potato Chips
Borscht бол Зүүн Европт нэлээд түгээмэл байдаг амтат шөл бөгөөд голчлон улаан манжин юм уу төмснөөс гарган авдаг. Гэвч түүнийг амталж үзэхэд ганцхан амтат шарсан төмс хангалттай гэнэ.

www.caak.mn

18. Haggis Flavored Potato Chips
Энэ бол зарим орны уламжлалт хоол бөгөөд ихэвчлэн Шотландчууд түгээмэл хэрэглэдэг. Хонины дотор гэдэс болох зүрх, бөөр, уушиг, элэг мэтийг гүзээнд нь чанаж болгохыг "Haggis" гэж нэрлэдэг. Тэгвэл заавал хонь гаргаад, гэдэс доторыг нь авахаас эхлээд "Haggis" бэлэн болох хүртэл ийм нүсэр ажил хийлгүйгээр ганцхан ширхэг чипснээс амтлаад үзчих боломж байна. Үнэхээр сайхан санаа биш гэж үү?...

www.caak.mn

19. Бяслагны амттай Кит Кат
Хоол хүнс үйлдвэрлэгчдийн гайхалтай оновчтой санаануудын нэг бол яахын аргагүй бяслагтай чипс. Бяслаганд дургүй хэн байх билээ. Яг л зөөлөн шинэхэн чихэрлэг бяслаганы амт.

www.caak.mn

20. Гахайн утсан махны амттай архи
Энэ жагсаалтыг нэгтгээд харахад бидэнд хүйтэн хатуу архи дутагдаж байна гэж хэлж болох юм. Эрчүүд гахайн утсан мах идэнгээ архи уух дуртай байдаг. Тэгвэл гахайн утсан мах, хатуу архи хоёрыг нэг хундаганаас мэдэрч чадах нь ээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()