“VIP DRIFT” шоу 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Энэ оны хамгийн анхны дрифт шоу өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж, зохион байгуулалтын өндөр түвшинд болсон энэ удаагийн “VIP Drift” шоунд 18 клубын 60 гаруй тамирчин хурд, авъяас чадвараа сорьсон юм.
“VIP DRIFT” шоу 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Ингээд тэмцээнд оролцогчдоос хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа “V-6” клубын тамирчин О.Ууганхүү тэргүүлсэн бол хоёрдугаар байрт “Drift work” клубын тамирчин н.Баянмөнх, гуравдугаар байрт “Speed Sick” н.Бат-Очир, тусгай байрт Монголын анхны эмэгтэй дрифтчин  Д.Болортуяа шалгарсан юм. 

Тэмцээний нэгдүгээр байр эзэлсэн тамирчинд 800 000 төгрөг, хоёр дугаар байрт орсон тамирчинд 600 000, гуравдугаар байрт орсон тамирчинг 400 000, тусгай байрт орсон тамирчинг 200 000  төгрөгөөр урамшуулсан бөгөөд  ивээн тэтгэгч болон хамтран зохион байгуулагчид мөн шагнал гардуулав.

Энэ жил тусгай байрт шалгарсан Д.Болортуяагын хувьд залуустай эн зэрэгцэхүйц өрсөлдөж байсан бөгөөд энэ жил түүний ур чадвар мэдэгдэхүйц  нэмэгдсэн байлаа. Түүний хувьд энэ төрлөөр  чамгүй удаан хичээллэж байгаа Монголын ирээдүйтэй тамирчинд тооцогддог анхны эмэгтэй дрифтчин юм.

Тус шоуны салхийг хагалж, агаарын үзүүлэх тоглолтууд, циркийн болон мотоспортын үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдээр дүүрэн байсан бөгөөд  энэ удаагийн  шоуг “Андра модель” агентлагийн загвар өмсөгч, үзэсгэлэнт охид чимсэн юм.

Өндөр зохион байгуулалттай болсон  энэ удаагийн наадмын үеэр нэг ч авто осол гараагүй бөгөөд  архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуус байгаагүйг онцлох нь зүйтэй болов уу.

Зохион байгуулагч: “VIP AUTO CLUB”, “MGL MEDIA GROUP”, “НАРУ” студи

Ивээн тэтгэгч болон дэмжигчид:
Дэмжигч байгууллага: "Мистер пицца", "Андра модель" агентлаг, ” Interex Degisn” “Монголын Мэргэжлийн Спорт Авто Машины Холбоо”, "Сорани" ХХК, "Авто стандарт" төв,

Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч: www.DORGIO.mn, "Эх Орон" телевиз, "TV8" телелвиз

Мэдээллийн ивээн тэтгэгч: www.CAAK.mn, www.ZALUU.com, www.AMJILT.com, www.URLAG.mn, FM-99.7, FM-105.5

Үзэгч ихтэй, уйдахааргүй, содон соргог болсон 3 дах удаагийн ”VIP Drift 2014” шоуны гэрэл зургуудаас хүргэе. 




























































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.