Хаврын амралтаа төлөвлөхдөө Тайландад очихыг сонговол их зөв сонголт болно. Тайландчууд Шинэ оноо бидэн шиг биш, маш далайцтай тэмдэглэдэг байна. Хэдэн зуун хүмүүс бусдыг усаар цацах, шавар талькаар будах нэг л зорилготойгоор гудамжинд гардаг ажээ.
Хувингаар, усны буу, шланг, ер нь дурын гарын дорх зүйлээр бие биеэн рүүгээ ус цацалцаж болно. Иймэрхүү ёслолд хүүхдүүд болон өсвөр насныхан маш их дуртай, тиймээс тэд гудамжинд их байдаг ажээ. Гэхдээ насанд хүрэгчид ч олон нийтийн зугаа наадамд оролцохоосоо татгалздаггүй байна.
Тайландчууд, "Ус хүмүүсийг сөрөг муу бүхнээс цэвэрлэдэг" -гэж үздэг байна. Тэгээд ч ингэж усаар цацалцах нь Сонгкраны баярын дараа шууд л борооны улирал эхэлж байгааг бэлэгддэг ажээ. Шавар тальк ч бас муу муухайг зайлуулдаг байна.
"Тайланд шинэ жил"-ийг гэр бүлийн баяр биш юм байна гэж бодож болохгүй. Харин ч эсрэгээр тайландчууд шинэ оноо эхлээд заавал гэр бүлийн хамт угтаж, сүмд очин, Буддагийн биеийг айл бүрт хадгалагдаж байдаг сарнай болон мэлрэг цэцгийн дэлбээтэй усаар угаах ёслолыг үйлдэж, гэлэнгүүдийг гэрийн зоогоор дайлах ёстой байдаг ажээ.
Тай шинэ жилийг тэмдэглэхэд тэдэнд нэг өдөр биш, бараг л бүтэн долоо хоног шаардагддаг байна. Зарим газар баярыг 4 сарын 13-аас 15-ыг, бусад газар бүүр 11-нээс эхлээд 18-нд дуусдаг байна.
Видео.