Хэт турах өвчнөөр нас барсан одууд

Хөтлөгч Пичес Гелдофын нас барсан тохиолдол нь дэлхий дахиныг шуугиулаад байгаа билээ. Хэдийгээр эмч нар бүсгүйн нас барсан шалтгаан, оношийг тогтоож чадахгүй байгаа ч найз нөхөд нь түүнийг "анорекси" буюу хэт турах өвчнөөр өвчилсөн байсан хэмээн үзэж байгаа гэнэ. Тэгвэл модел болохыг хүссэн нэлээд хэд хэдэн бүсгүйчүүд энэ өвчний улмаас нас барж байгаа билээ. Ингээд харамсалтайгаар нас барсан моделуудын талаар хүлээн авцгаая.
Хэт турах өвчнөөр нас барсан одууд

1. 25 настай Британийн сэтгүүлч, хөтлөгч, модел Пичес саяхан буюу 2014 оны 4-р сарын 7-нд нас баржээ. Нас барсан шалтгаан нь "анорекси" буюу хэт турах өвчин байх магадлалтай хэмээн эмч нар тодорхойлсон аж. Хөтлөгчийн найзууд түүнийг сүүлийн жил шингэн дэглэмийг ихээр барьж байсан болохыг нь баталсан байна.

www.caak.mn

2. Бразилийн модель Анна Каролина зөвхөн алим иддэг байсан бөгөөд 22 насандаа нас баржээ. Тэрээр хамгийн сүүлд "Giorgio Armani"-ийн нүүр царай болж байсан бөгөөд 174 см өндөртэй Анна, 40 кг хүрэхгүй жинтэй байсан байна.

www.caak.mn

3. 90-ээд оны үед Хила Эльмалиах нэлээд алдартай моделуудын нэг байсан юм. Энэ өвчин анх 21 настай байхад нь илэрсэн бөгөөд 13 жил үргэлжилж, тэрээр 34 насандаа 21 кг жинтэй байхдаа нас баржээ.

www.caak.mn

4. Хамгийн их шуугиан дэгдээж байсан ихэр эгч дүүс болох Мария болон Кэтти нар өрсөлдөгч нараасаа илүү туранхай болох зорилгыг тавьжээ. Эцэст нь тэд амиа алдсан юм.

www.caak.mn

5. 2000 оноос эхлэн "анорекси" өвчнөөр нэлээд хэд хэдэн хүн амиа алдаж байсан. Учир нь 90-60-90 гэх тоо эмэгтэйчүүдийн толгойд эргэлдэж байсан юм. Ингээд л эгч дүүс болох Луисель болон Элиана Рамос нар мөн л турахаар шийдэж амиа алдсан байна. Элиана тайзан дээр алхаж байхдаа ухаан алдан амиа алдсан бол, Луисель 18 настай байхдаа буюу эгчийгээ нас барсны 6 сарын дараа амьсгал хураажээ.

www.caak.mn

6. Харин Францын иргэн Изабель Карогийн хувьд дээрх бүсгүйчүүдээс ялгаатай нь модел болох хүсэлдээ автаж, хүчээр тураагүй юм. Тэрээр 13 настайгаасаа эхлэн хүнд өвчтэй болсоноор ийнхүү турсан байжээ. Гэрэл зурагчин Оливьеро Тоскани (Oliviero Toscani) түүнийг зураг авалтанд урьж, оролцуулсанаар, Изабель олны танил болжээ. Зурагчин, 28 кг жинтэй Изабелийн зургаар бүсгүйчүүдийг турахаа зогсоох хэрэгтэй гэдгийг ойлгуулах зорилготой байжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()