Эмгэнэлтэйгээр нас барсан ч, бусдад буян болжээ

2014-04-15, 23:06
32,617
21 настай оюутан Кристина Честерман (Kristina Chesterman)-г анагаахын сургуулиасаа дугуйгаар буцаж явахад нь согтуу жолооч дайрч, бүсгүй нас барсан байна. Энэ нь Калифорни мужийн Чико хотынхны хувьд жинхэнэ шок болжээ. Ослын дараа тун удалгүй эмч нар бүсгүйн тархи үхсэн болохыг магадласан байна. Гэвч түүний үхэл дэмий хоосон зүйл байсангүй, тэрээр бусдын амийг аварчээ.
Эмгэнэлтэйгээр нас барсан ч, бусдад буян болжээ

Кристина эрхтэний "донор" болж таван хүнд дахин амьдрах боломж олгожээ.

Хоёр хүүхэд түүний элэгний хэсгийг, гэр бүлийн найз нь бөөрийг, 64 настай Сьюзан Виейра түүний зүрхийг авсан байна.



Сьюзан Виейра (Susan Vieira) зүрхний архаг дутагдалтай байсан бөгөөд 7 сараас эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хүлээж байсан байна. Эмч нарын хэлсэн хугацаанд донор олж чадна гэж хэн ч бодоогүй байна.



Удаан хүлээсний эцэст эмнэлэгээс утасдан түүнд суулгах зүрх олсон гэж хэлсэн байна. Мэс заслын дараа Сьюзан Виейра интернетээр Кристинагийн төрөл төрөгсдийг удаан хайсны эцэст түүний эхийг нь олжээ



Сьюзан Виейра нь Кристина Честерманы гэрт очин бүсгүйн биелүүлж амжаагүй хүслүүдийг биелүүлэхээ амалсан байна.



Уг жагсаалтанд онгоц жолоодох сургалтанд бүртгүүлэх, агаарын бөмбөлөгөөр дэлхийгээр аялах зэрэг оржээ.



21 настай байхдаа зуурдаар өөд болсон. Кристина Честерман.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()