Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Нэгэн өвчтөнд эмч нар хавдартай гэх оношийг тавьсан бөгөөд ердөө л хагас жилийн настай хэмээн сануулж байжээ. Харин 10 жилийн дараа энэ өвчтөн өөрт нь онош тавьсан эмч нар дээр очихыг хүссэн боловч эмч нар нь бүгд амьсгал хураасан байсан байна. Найдваргүй өвчтөн өөрөө 102 насалжээ.
2. Лондонгийн Их Сургуулийнхан “электрон чихэр” бүтээжээ. Энэ төхөөрөмжийн электродууд нь хэлтэй харилцан үйлчилж, жимсний эсвэл давстай амтыг тухайн хүнд мэдрүүлдэг байна.
3. Цусны банк болон цус юүлэх аргыг нээсэн Чарльз Дрю автын осолд орсноор нас барсан юм. Хугацаанд нь цус юүлж чадаагүйн улмаас цусны дутагдалд орж амьсгал хураажээ.
4. Майкл Жорданы эцгийг, хүүгийнх нь зурагтай подволк өмссөн хүн хороосон байна.
5. 1967 онд 15 настай хүү эцэг, эх болон эгчийнхээ амийг хэрцгийгээр хөнөөж байжээ. Энэ үед түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн дүгнэсэн аж. Харин одоо Жеймс Уолкотт Милликена Их Сургуулийн сэтгэл судлалын профессор юм.
6. Австралийн иргэн Жеймс Харрисон 13 настай байхдаа хүнд хагалгаанд орж байсан бөгөөд түүнд 13 литр цус юүлэн хийж байсан байна. Харин 18 нас хүрмэгцээ тэрээр цусны донор болжээ. Үүнээс хойш Харрисон 1000 гаруй хүний амийг аварчээ.
7. Халуун өдөр "хэрээний нүд" хэмээх ургамал 15-18 см хүртэл сунадаг учир фермерүүд, халуун өдөрт энгийн өдрийнхөөс хоёр дахин илүү их үрийг хураан авч чаддаг байна.
8. 1998 оноос хойш “Челленжер 1” танкийг зөвхөн “Челленжер 2” танк л ашиглалтнаас гаргаж чадсан аж.