Алдартнуудын ааш маяг

Хүн бүр өөрийн гэсэн ааш, маягтай байдаг. Энийг холоос биш найз нөхдөө бодоход л хангалттай. Энэ удаа та бүхэндээ урлаг соёл, бизнесменүүдийн хачин жигтэй ааш, маягийг дэлгэж байна. Жишээ нь, Америкийн залуу дуучин Тэйлор Свифт их муухай ааштай бол, жүжигчин Брэд Питт саяхан танк худалдан авсан гэнэ шүү.
Алдартнуудын ааш маяг


1. Цагтаа 52 настай Жорж Клуни онгоцоор маш их нисэхэд хүрсэн, «Би тэнгэр лүү нисмээр байна» кинонд тоглосныг бид мэдэх байх. Харин бодит амьдрал дээр тэрээр хувийн "Dassault Falcon 2000" тийрэлтэт онгоцны азтай эзэн бөгөөд түүгээр нь алдарт жүжигчин, найруулагчид "текила" архийг нь зөөж өгдөг гэж ярьцгаадаг ажээ. Ингэхэд, цуу яриа үнэн бол тэр гэрлэхээр санаа нь шулуудсан гэнэ шүү.



2. Тэйлор Свифт залуу хүмүүстэй нэг л бүтэлгүй байгаа ажээ. Барууны хэвлэлд «түүний хачин зан,  эрчүүдийг үргээдэг» тухай мэдээлэл хэдийнээ гарч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч, өнгөрсөн зун тэрбээр 18 настай Роберт Кеннедигийн хүү, бага Конортой учир ургуулсан бөгөөд уг явдал нилээд гүнзгийрч, АНУ-ын баян дуучин бүсгүй маань найз залуугийнхаа эмээгийн байшингийн бараг хажууд, Массачусетс мужийн "Гианнис" боомтын наран шарлагийн газар харш худалдан авчээ. Харамсалтай нь тэдний үерхэл удаан үргэлжилсэнгүй.



3. U2 хамтлагын дуучин Боно фэнүүддээ зориулан арван мянган пицца захиалах, эсвэл Зул сарын баяраар найзуудтайгаа гудамжны хөгжимчид шиг тоглох зэргээр үргэлж л ер бусын онцгой зүйлийг хийх дуртай ажээ. Гэвч 2003 онд тэрээр огт санаанд оромгүй зүйлийг хийжээ. Тэр Лучано Паваротти-тэй хамт хийх буяны концерт дээр өмсөхөөр төлөвлөсөн малгайндаа зориулж онгоцны билет худалдан авсан байна.

Гэхдээ яарч байгаад баглахаа мартаж орхижээ. Түүнийг хүргэхийн тулд, тэрээр ойролцоогоор 1000 фунт зарцуулсан байна. Уг малгай нэгдүгээр зэрэглэлийн билетээр “нисэж” ирсэн байна. Нисгэгчид малгайнд ямар нэгэн юм тохиолдохоос сэргийлж, хайрцаг саванд нь хүрэлгүй, энэ зорчигчийг өөрсдийнхөө кабинд авч явахаар шийджээ. Малгайг цаг хугацаанд нь концерт болох газар хүргэж чаджээ.



4. Хэрвээ сонин сэтгүүлүүд Леди Гагагийн ээлжит маяг төрхийн талаар хэлэлцэхээ болих тийм өдөр хэзээ нэгэн цагт болох юм бол, түүнийг хуанли дээр улаанаар зоригтойгоор тэмдэглэж болно. Леди Гага өөрийг нь мөрдөөд байдаг хий үзэгдлийг барихын тулд сүнсний ангуучдын баг хөлсөлсөн гэж ярьцгаадаг. Тэр сүнсийг нь бүр "Райан" гэдэг ажээ. Ангуучдын баг түүний тоглох ёстой байсан Лондонгийн концертийн талбайг янз бүрийн сүнснүүдээс цэвэрлэсэн байна. Гага сүнснээс өөрийгөө хамгаалж тусгай дохиолол худалдаж авсан байна. Тэр шал дэмий л юм хийж байх юм даа, гэнэт  тэр Райан нь жирийн нэг залуу байвал яах вэ? Гослинг шиг!



5. 2013 оны сүүлээр Дэвид, Виктория Бекхэм нар өөрсдийн найз хун тайж Уильям, Кейт Миддлтон нарынхаас холгүй Лондонгийн нэр хүндтэй дүүрэгт тансаг цагаан харштай болжээ. Хосууд огт өөрөөр амьдрахаар шийдсэн бололтой. Үүний өмнө «Бекингхэмийн орд» гэж нэрлэгдсэн хотын захын байшингаа заржээ. Лондонгийн цагаан харшийн хувьд 64 сая долларын үнэтэй бөгөөд дээр нь нэлээд хэдэн сая доллар засварт зарцуулах болно. Дотор нь хэдийнээ тансаг дууны систем болон гэрийн кинотеатр байрлуулсан бөгөөд хожим нь хэд хэдэн нэмэлт өрөөнүүд, тэр тусмаа Викторгийн гутлын тусгай тасалгаанууд бий болох ажээ.



6. Бараг л кино бүрт тоглодог байсан жүжигчин Николас Кейж 2007 онд 276 мянган доллароор үлэг гүрвэлийн гавлын яс худалдаж авчээ. Гэтэл уг гавлын яс хулгайлагдсан болох нь тодорхой болсон байна. Дашрамд хэлэхэд, дуудлага худалдаан дээр Леонардо ДиКаприогийн хэлсэн үнийг цохин худалдаж авсан Кейж энэ нөхцөл байдлын талаар ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд "тираннозаврын" гавлын ясыг хувийн палеонтологчоос худалдаж авсан гэдэг. Тэрбээр АНУ-ын нутаг дэвсгэр лүү үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хууль бусаар оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ажээ. Түүний хэргийг шүүн хэлэлцэж, шүүхийн шийдвэр түүний эсрэг гарч, Николас өндөр үнээр авсан зүйлээсээ хагацсан юм.



7. Энэ киноны зураг уу, та юу гэж бодож байна? Хэдийгээр тийм байж магадгүй гэж итгэхийг хүссэн ч, үгүй ажээ. Брэд Питт саяхан зөвлөлтийн Т-54 танкны цорын ганц эзэмшигч нь болсондоо ихэд бахархаж байна. Унгарт кино зураг авалтан дээр энэ танкийг унасны дараа удаан бодолгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд  зориулан худалдан авахаар шийджээ. Харамсалтай нь энэ байлдааны машинд хэдийг төлсөн нь тодорхойгүй байна. Ингэж 1947 оноос ЗХУ-ын цэргийн үндсэн хэсгүүдийн нэг болсон зөвлөлтийн танк Лос-Анжелест ирсэн байна.



Брэд Питт тун удалгүй хүнд машин механизмын бишрэм цуглуулгыг эзэмшигч болох бололтой. Түүнд зөвлөлтийн танк байгаа нь хангалтгүй бололтой. Учир нь хайрт гэргий Анжелина Жоли түүнд гэнэт хагас сая долларын үнэтэй тансаг бэлэг өгчээ. Бэлэг авах үед Брэд хэдийнээ иймэрхүү төрлийн тээврийн хэрэгслэлийг жолоодох эрхтэй болсон байв. Энэ бол нисдэг тэрэг байсан юм. Харин танк жолоодох эрх түүнд байгаа болов уу?...



8. 67 настай тэрбумтан Дональд Трамп шиг аяглах хүн байгаа болов уу? Тэрээр өөртөө дотор талыг нь бүхэлд нь алтаар бүрсэн хувийн "Боинг-757" худалдан авчээ. «Боинг» 43 хүний суудалтай гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()