Таргалахгүйгээр бяслагийг хэрхэн хэрэглэх вэ?

2014-04-14, 23:10
15,428
Бид бяслаганд ямар их дуртай билээ, харамсалтай нь маш их тослогтой учир хүний биеэнд тийм ч сайн биш юм. Эндээс "байнга дуртай зүйлээсээ татгалзах хэрэгтэй гэж үү?" -гэсэн асуулт гарч ирнэ. Ингээд та бүхэнд, биеэндээ хор учруулахгүйгээр хэрхэн, ямар хэмжээгээр бяслаг хэрэглэж болох тухай 10 зөвлөгөөг хүргэж байна.
Таргалахгүйгээр бяслагийг хэрхэн хэрэглэх вэ?

1. Худалдаж авсан бяслагныхаа илчлэгийг анхаараарай.
Монголд Европыг бодвол илчлэг багатай бяслаг олоход амаргүй. Гэвч заримдаа супермаркетуудын тавиур дээр маш сонирхолтой нийлүүлэлттэй таардаг.

www.caak.mn

2. Порцтой бяслагыг сонгохыг хичээгээрэй.
Нэг удаа идэх бяслаг нь идэхээ зогсоож чаддаггүй, хэмжээгээ хэтрүүлдэг хүмүүсийн хувьд аврал юм. Бяслаг нь тослог багатай байх тусмаа сайн гэдгийг мартаж болохгүй.

www.caak.mn

3. Таны сонгосон бяслагыг юугаар хийсэнд анхааралаа хандуулаарай.
Бид байгалийн амтыг химийн аргаар бий болгох боломжтой цаг үед амьдарч байна. Бяслагаа сагсанд хийхийн өмнө баглаа боодлыг судлахад бага ч гэсэн цаг зарцуулаарай. Өвсөөр тэжээсэн малын бяслаг омега-3 илүү баялаг гэдгийг анхааруулах хэрэгтэй болов уу.

www.caak.mn

4. Боломжтой бол бяслагаа үргэлж үрж бай.
Үрж жижиглэсэн бяслаг ямар нэгэн хоол эсвэл хачиртай талхийг амтлахад нилээд бага ордог бөгөөд энэ нь бага илчлэг авах бас нэг боломж юм.

www.caak.mn

5. Өдөрт авах илчлэгээ хуурамч бяслаганд бүү алд.
Энэ нь олгойтой бяслаг, начосны бяслаг, чизбургерт зориулсан бяслаг болон бяслагны соус гэх зэргийг хэлж байгаа юм.

www.caak.mn

6. Тослог багатай ч жинхэнэ үнэр амт сайтай бяслагыг сонгоорой.
Ямааны бяслаг, пармезан эсвэл моцарелла бол таны шилдэг сонголт болно.

www.caak.mn

7. Хатуу болон зөөлөн бяслагнуудын ялгааг мэдэж байх хэрэгтэй.
Хэдийгээр тослог ихтэй ч, зөөлөн бяслагыг бодвол хатуу нь бидний эрүүл мэндэд илүү ач тустай юм. Бяслагнуудын төрлийг сольж бай, гэхдээ хэмжээтэй бяслагны талаар бүү мартаарай.

www.caak.mn

8. Бяслагтай тавагны хажууд бүү зогс.
Бид ихэвчлэн уйдсан эсвэл бухимдсан үедээ илүү их иддэг билээ. Сэтгэл хөдлөлөөсөө болж илчлэг их авахгүйн тулд жижиг таваг сонгох юмуу бага илчлэгтэй хоолоор өөрийгөө сатааруул.

www.caak.mn

9. Дасгал хийсний дараа бяслаг идээрэй.
Бяслаг нь булчингийн үйл ажиллагааг сэргээхэд тусладаг амино хүчлээр баялаг байдаг. Хоол судлаачид дасгал хийсний дараа "рикотта" идэхийг санал болгодог, учир нь тэрээр бусад бяслагнуудыг бодвол харьцангуй бага илчлэг агуулдаг ажээ. (тал аяганд 171 илчлэг)

www.caak.mn

10. Бяслагтай юу идэж байгаагаа анхаарах
Таны бяслагтай идэж буй зүйлс (талх, хатсан талх г.м) заримдаа бяслагнаас чинь илүү их илчлэг агуулдаг. Хэрвээ та крекер жигнэмэг буюу хатсан талхтай идэх гэж байгаа бол тэдгээр нь эслэг ихтэй гэдгийг мэдэх нь зүйтэй.

www.caak.mn

11. Жимс ногоо нь маш сайн нэмэлт хөнгөн зууш болдог.
Хэдэн хувилбарыг санал болгоё. Улаан манжинтай ямааны бяслаг, хан борогцоотой бяслаг, бүйлс болон үйрүүлсэн пармезан бяслагтай брюссель байцааны салат г.м.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()