Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ мэлхийг "Ю" (Yu) гэж нэрлэсэн бөгөөд яст мэлхийг 2008 онд загасчид олж илрүүлсэн аж. Ийнхүү олдох үед түүний урд хоёр сарвууны 1/3 нь тасарсан байсан бөгөөд аварга загасанд таслуулсан байсан бололтой.
Үүнээс хойш Ю мэлхий Коба хотын аквариумд амьдрах болсон байна. Эрдэмтэд 2008 оноос хойш мэлхийнд зориулан 26 хиймэл хөл хийж эхэлсэн боловч огтхон ч таарахгүй байсан аж.
Ийнхүү 5 жилийн дараа Ю-д тохирсон хиймэл хөлийг эрдэмтэд хийж чадсан бөгөөд Ю хамгийн анхны хиймэл хөлтэй яст мэлхий болжээ. Хиймэл хөлийг хантаазны тусламжтай зүүх бөгөөд сэлэх үед сугарч унахгүй аж.
Логгерхед төрлийн мэлхий улаан номонд багтсан байна. Хүмүүс энэ мэлхийний өндгийг ихээхэн иддэг гэнэ. Харин мэлхийний махыг төдийлөн ашигладаггүй аж.