Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Михаэль ухаан орсон бөгөөд орчин тойрондоо болж буй бүхий л зүйлийг ажиглан мэдэж байгаа. Түүнийг эргүүлэн хөл дээр нь босгоход нэлээд хүч хөдөлмөр шаардах ч Михаэль Шумахер хөл дээрээ эргэн босож чадна гэдэгт бид итгэлтэй байна” -хэмээн Шумахерын төлөөлөгч мэдэгдсэн байна.
“Бид Михаэлийн шүтэн бишригчдэд маш их талархаж байна. Тэд биднийг үргэлж дэмжиж, сэтгэлийн дэм хайрлаж байсан. Гэхдээ одоохондоо түүний биеийн байдлын талаар мэдээллийг төдийлөн тараахыг хүсэхгүй байна” -гэж Сабина нэмж хэлсэн аж.
14 настай байхаасаа эхлэн тэрээр хамгийн анхны уралдаандаа оролцож байжээ.
Сануулахад, Германы алдарт уралдааны тамирчин Михаэль Шумахер өнгөрсөн оны 12 сарын 29-нд уулын цанаар гулгаж байгаад, тархины хүнд гэмтэл авсан билээ. Үүнээс хойш тэрээр хоёр удаа хүнд хагалгаанд орсон бөгөөд одоог хүртэл эрчимт эмчилгээний тасагт байгаа. Харин нэг сарын сүүлээс эхлэн түүнийг хиймэл амьсгалын төхөөрөмжөөс салгасан байна.
Түүний хэлсэн үгнүүд.
“Надад аливаа бүхний эцсийг нь үзэх таалагддаг. Энэ яг л хутганы ирэн дээр явж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг бөгөөд энэ нь надад үргэлж таалагдсаар ирсэн” - Михаэль Шумахер.
Михаэль Шумахер: “Би Формула-1-ийг улирлын эцэст орхихоор шийдсэн. Энэ нь надад өөрөөрөө бахархах сэтгэлийг төрүүлж байна. Би өөрийн хийж буй ажилдаа дуртай бөгөөд харин одоо энэ бүхнийг орхих цаг ирсэн...”
Михаэль Шумахер: Хэзээ ч битгий бууж өг.
Видео.