Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ирландын иргэн Малкольм Свон 8 настай хүүгийнхээ сүүн шүдийг унах гээд хөдлөж байгааг нь мэдээд хүүгээ зовоохгүй байхаар шийдэж удирдлагатай онгоцны тусламжтай шүдийг нь авахаар шийдсэн байна.
Шүд авах үйл явцыг тэрээр бүгдийг нь бичсэн бөгөөд YouTube-т энэ аргаасаа хуваалцсан аж. Харин Адам хүү огтхон ч сандарсангүй талбайн голд зогсож байлаа.
“Адамын шүд нэлээд хөдөлж байгаа. Тиймээс түүний шүдийг авахын тулд 9 метрийн уяа болон удирдлагатай онгоцыг ашигласан юм” -хэмээн Адамын аав ярьжээ.
Адам эрхий хуруугаараа аавдаа дохио өгснөөр шүд авах үйл ажиллагаа эхэлсэн байна.
Онгоц хөөрмөгц шүд суга татагдаж, утас болон онгоцны хамт тэнгэрт хөөржээ.
Энэ онгоцыг хүү 3 долоо хоногийн өмнө авсан байна. Харин онгоцны тусламжтай шүдийг нь авах саналыг хүүд анх аав нь тавихад, тэрээр хүлээж аваагүй аж. Ингээд эцэг, эх нь хэд хэдэн удаа гуйснаар хүү зөвшөөрчээ.
Шүд авах шинэ арга нэлээд газар авах бололтой. Бичлэгийг аль хэдийн 240 мянга гаруй хүн байгаа үзсэн байна.
Видео.