1. Покер тоглож хожигдоод, 99 утга санааг илэрхийлсэн нэртэй болжээ
Покерийг архитай хольвол юу болох бол?... Магадгүй та 99 утга илэрхийлсэн нэртэй ч болох юм бил үү. 22 настай Шинэ Зеландын иргэн уусан байхдаа мөрийцөж покер тоглосноор, ийнхүү 99 утга бүхий нэрийн эзэн болжээ. Тэрээр одоо өөрийн бүх бичиг баримтны нэрийг солих шаардлагатай болж байгаа аж. Хүсвэл тэрээр өөрийн нэрийг эргүүлэн өөрчлөх боломжтой бөгөөд 127 долларыг зөв өргөдөлийнхөө хамтаар өгөх ёстой гэнэ.
2. Хөх хийлгэнэ гэж ам гараад хийлгэсэн залуу
1996 онд Брайан Зембек найзтайгаа хөх хийлгэнэ хэмээн барьсан байна. Харин хэрвээ тэр хөх хийлгээд нэг жилийн турш ийнхүү явах юм бол 100,000 долларын эзэн болох байжээ. Ингээд Зембек зөвшөөрч бас нэгэн азаа үзсэн мэс заслын эмчтэй таарсан байна. Тэрээр мэс заслын эмчтэйгээ хөзөр тоглож хожоод, 4500 долларын хагалгаа хийлгэх эрхийг олж авчээ.
Үүнээс хойш 18 жил өнгөрсөн ч Зембек одоог хүртэл хөхөө авахуулаагүй бөгөөд жилд 10,000 долларын орлогыг олдог байна. Түүний эхнэр хүүхэд нь энэ хөхөнд нь аль хэдийн дасчихсан бөгөөд тэрээр хөхөө авахуулахаас айж байгаа гэнэ. Хэрвээ одоо хиймэл хөхөө авахуулахын бол түүний цээж нь унжсан арьс болох бололтой.
3. Цагаан хоолтныг гамбургер идэж чадахгүй гэж мөрийцөөд 10,000 доллар алджээ
Покерчин Ховард Ледерер (хоч. Профессор) бол цагаан хоолтон юм. Ингээд Дэвид Грей болон Ховард нар хоорондоо мөрийцсөн байна. Хэрвээ цагаан хоолтон Ховард үхрийн махтай бургер идэж чадвал тэрээр 10,000 долларын эзэн болох байжээ.
Ингээд цагаан хоолтон профессор гамбургерийг идэж 10,000 доллар хожоод зөрүүлээд мөрий тавьсан байна. Харин Грей оливонд дургүй бөгөөд түүнийг мэдсэн Ховард олив идэх саналыг түүнд тавьсан аж. Грей татгалзаж нэг өдрийн дотор 20,000 долларыг алджээ.
4. Эхнэрээ цахилгаан бороохойгоор зодох эрх хожоод саатуулагдсан байна
Гэр бүлийн хосууд болох Жон Грант болон түүний гэргий Николь нар хөл бөмбөгийн фэн юм байна. Жон “Chicago Bears” багийн фэн бол Николь “Green Bay Packers”-ийн фэн аж. Ингээд нэгэн тоглолтын үеэр тэд хоорондоо мөрийцсөн байна. Хожигдсон багийнхаа хүнийг цахилгаан бороохойгоор цохих байжээ.
Ням гаригийн орой 20-27-ийн харьцаатайгаар “Bears”-ийнхан хожсон байна. Нөхөр нь Николийг эхний удаа цохиход тэрээр инээж, хоёр дахь удагаа цохиход нь унаж, гурав дахь удаагаа цохиход нь цагдаа дуудсан байна. Нөхөр Жоныг зөвшөөрөлгүй цахилгаан бороохой хадгалсан хэмээн хорьжээ.
5. Өөрийн бүх хөрөнгө болон мөнгийг мөрийнд тавьсан нь
Эшли Ревелле 2004 онд 32 настай байхдаа Лас-Вегасын нэгэн казинод өөрийн бүх хөрөнгийг тавьсан байна. Тэрээр нийт 135,300 долларыг барьцаанд тавьжээ. Найз нөхөд гэр бүлийнхэн нь маш ихээр айж байсан бөгөөд тэрээр хар дээр бооцоогоо тавьсан байна. Сүүлийн удаа Ревелл улаан дээр тавьсан бөгөөд азаар хожиж, өөрийн бооцоог хоёр дахин ихэсгэсэн аж.
6. Эхнэрээрээ мөрийцөөд хожигджээ
2007 онд Андрей Карпов покер тоглоод бүх мөнгөө алджээ. Гэхдээ тэрээр үргэлжлүүлэн тоглохыг хүсэж байсан учир мөрийндөө өөрийнхөө эхнэрийг тавьсан байна. Харамсалтай нь Андрей мөрийгөө алдсан бөгөөд эхнэр нь төдийлөн гунигласангүй түүний найз Сергейтэй гэрлэсэн аж. Хожим нь эхнэр нь хэлэхдээ: “Манай нөхөр намайг мөрийнд тавих үед л би түүнээс салах ёстойгоо ойлгосон юм. Сергей бол сайн халамжтай хань болж чадсан” -хэмээн тайлбарлажээ.
7. Ямар ч охины цохилтыг тэвчиж чадна хэмээн 5 доллараар мөрийцөөд амиа алджээ
Өөртөө итгэлтэй байх нь төдийлөн муу зүйл биш ч гэсэн заримдаа сөрөг үр дагаварыг дагуулдаг байна. Шоу ертөнцөд хөл тавьж байсан шинэхэн рэпер залуу Жон 2010 онд гэртээ үдэшлэг зохиож байсан бөгөөд үдэшлэгийн үеэр ямар ч эмэгтэйн цохилтыг дийлнэ хэмээн мөрийцсөн байна.
Мөрийг 22 настай бүсгүй болох Тиффани Старц хүлээн зөвшөөрч түүний нүүр рүү цохисон байна. Харин залуу “Сайхан цохилт байна” гэж хэлээд ухаан алдаж унажээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүзүүний гол судас нь тасарснаас болж тархинд нь нөлөөлж тэрээр эмнэлэгт амиа алдсан байна. Старц өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн ч, нөхцөл байдал болон гэрч нарын мэдүүлэгийн дагуу цагаатгагдсан юм.