Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шэрон Стоун нь “Basic Instinct” цуврал кинонд тоглосноор нэлээд алдартай болж хамгийн секси бүсгүйчүүдийн тоонд багтах болжээ. Амьдрал дээрээ ч тэр нэлээд задгай хувцаслаж, өөрийн халуухан талыг харуулсаар л байсан. Харин энэ удаад Craig's ресторан орох үедээ тэрээр нүцгэн биен дээрээ гэрэлтдэг цамц өмссөн байжээ.
Тэрээр одоо 56 настай.
Арьсан өмд, цайвар цамц өмссөн Шэрон Стоун "Shape" сэтгүүлийн 3 сарын дугаарт өгсөн ярилцлагандаа: “Би 40 нас хүрээд шил дарс аваад угаалгын өрөөндөө ороод уйлсан. Учир нь би өөрийгөө хөгширч байгааг харсан бөгөөд энэ нь надад таалагдахгүй байсан юм. Би олон цагийн турш уйлж угаалгын өрөөндөө суусан. Харин дараа нь би өөрийн бие галбирыг хадгалан үлдэж сайхан хөгшрөхийг хүсэж, бүжиглэж, дасгал сургуулилт хийх болсон” -хэмээн нуулгүй хуваалцжээ.