Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Заримдаа хүн гадаад төрхөөрөө аятайхан сэтгэгдэл төрүүлдэг ч тэрээр нарны шилээ авангуут уг сэтгэгдэл үгүй болох явдал үе үе байдаг. Эсрэгээр гялалзсан нүдтэй даруухан хувцасласан бүсгүй заримдаа ганган найз бүсгүйчүүдээсээ илүү шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг татдаг.
Нүд ямар ч байлаа, орчин үеийн зураачдын дуртай сэдвүүдийн нэг юм. Жишээлвэл, жирийн өнгийн харандаагаар үзэгчдын сэтгэл хөдөлгөм тийм “нүд”-ийг бүтээдэг Redosking нэрээр алдартай зураачын уран бүтээлүүд бол үүний тод жишээ юм.
Өнөөдөр бид уран зураг сонирхогчиддоо энэ зураачийн гайхалтай нүдний бүтээлийг толилуулж байна. Redosking уруул болон алдартнуудын хөргийг зурах дуртай ажээ. Гэхдээ зураачийн өнгийн харандаагаар зурсан нүдний зургууд нь түүнийг алдартай болгожээ.
Ийм амжилтын нууц нь бүтээлүүд нь ер бусын “гиперреалист” байдлаараа ялгардагт байгаа юм. Зарим үзэгчид тэдний өмнө гэрэл зураг биш, зурсан зураг байгаад эхэлж хараад итгэж чаддаггүй байна. Зотон дээрх нүднүүд үнэхээр жинхэнэ юм шиг харагддаг байна. Redosking судал бүрийг зурж, нүдний өнгөний өчүүхэн төдий өөрчлөлтийг мэдэрч, тэр үл мэдэгдэм гэрлийг үзүүлэхийг хичээдэг байна.