Хүүгийн хүсэл биелжээ

2014-03-26, 23:50
10,989
«Сан-Хосе» багийнхан зүрхний өвчтэй хөгжөөн дэмжигч хүүтэй нэг өдрийн гэрээнд гарын үсэг зурсан байна. 18 настай Сэм Тэгесон хүүхэд байхаасаа л энэ багийг дэмждэг байв. Хүү хоккейчин болохыг мөрөөддөг байсан ч эмч нар түүнийг хоккей тоглохыг хориглосон ажээ.
Хүүгийн хүсэл биелжээ

Өсвөр насны хүүгийн хайртай клуб нь түүний мөрөөдлийг биелүүлж, хүү нэг өдрийн турш тус багийн бүрэн эрхт тоглогч болжээ. «Сан-Хосе» багийнхан Тэгесонтой гэрээнд гарын үсэг зурсны дараа “шинэ тоглогч” сэтгүүлчдын асуултанд хариулсан байна.

Үүний дараа нь тэрээр багийнханы хамт талбай гарч ирэн үзэгчидтэй мэндчилсэн төдийгүй, “Флорида”-тай тоглох тоглолтын өмнөх бие халаалт болон төрийн дуулал дуулахад оролцжээ.

Үзэгчид Тэгесонд алга нижигнүүлэн ташиж баяр хүргэсэн бөгөөд 20 номертой хүү нулимсаа барьж чадаагүй байна.
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()