Чех улсад болж буй “Авьяаслаг Монгол” тэмцээний оролцогчид

Тус тэмцээнийг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран, Баян Монгол ТББ (RICHMON) болон "MoneyPolo" компани хамтран зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний гол зорилго нь Чех улсад эх орноо сурталчилах, авьяаслаг Монголчуудыг нээн, таниулах болон оролцогчидод дэмжлэг үзүүлэх юм.
Чех улсад болж буй “Авьяаслаг Монгол” тэмцээний оролцогчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэмцээнд “Таеквондогын тамирчин Европын дэд аварга”, “Ирээдүйтэй загвар өмсөгч-жүжигчин”, “Морин хуурч гэр бүл” болон “Циркийн уран нугараач” гэсэн дөрвөн авьяаслаг оролцогч өрсөлдөж байна. Эдгээр өрсөлдөгчид маань тус тусдаа энэ тэмцээнд түрүүлж өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байгаа юм.

Тэдний мөрөөдөл: “Нүдний мэс засал”, “Эмээгээ уриж авчирах онгоцны тасалбар”, “Алдартай зурагчны ЛоокБоок” болон “Эх нутагтаа амралтаараа аялах”...

Тэмцээний ялагчийг 2014 оны 3 сарын 20-ны өдрөөс 2014 оны 4 сарын 19-ний хооронд онлайн санал хураалтаар тодруулах болно. Санал хураалтыг http://www.moneypolotalent.com цахим хуудсаар дамжуулан авах бөгөөд та саналаа өгөхдөө Facebook, Twitter, Google+, Vkontakte ашиглах боломжтой.

Та өөрийн дэмжиж буй оролцогчдоо саналаа өгсөнөөр авьяаслаг залуусын хүсэл мөрөөдлөө Чех улсын нутаг дэвсгэрт биелүүлэхэд нь тус болж чадна.  

Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа нь 2014 оны 4 сарын 20-ны өдөр буюу Монголчуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Хаврын Баяр” өдөрлөгийн үдэшлэг дээр болно. Хаяг: Кulturním centruм Novodvorská.

Энэхүү уралдаанд санал өгсөнөөр та ч бас шагнал хожих боломжтой. Илүү их мэдээлэл эндээс авна уу.

Хамгийн сайн буюу хамгийн их санал өгсөн хүмүүс 600 хүртэл ам доллар хожих боломжтой. Хамгийн их санал өгсөн хүнийг зохион байгуулагч MoneyPolo компаниас долоо хоног тутам доллараар цэнэглэсэн картаар шагнах болно.

Санал хураалтын 1-ээс 3-даxь долоо хоногт (3-р сарын 20-27, 3-р сарын 28-4 сарын 3, 4-р сарын 4-11 хүртэл) хоёр ширхэг 50 долларын шагналтай карт долоо хоног тутам, 4-дэхь долоо хоногт (4-р сарын 12-20 хүртэл) гурван ширхэг 100 далларын картаар шагнах болно.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД
Мөрөөдөл биелүүлэхэд тусалж байгаа байгууллагууд:

Монгол Улсын Элчин сайдын яам
ЭСЯ нь БНЧУ болон БНСлУ-д эх орноо сурталчилан таниулах, оршин суугаа Монгол иргэдийнхээ дунд нийтийн арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг.

MoneyPolo
"MoneyPolo" бол Их Британи Умард Ирландын Ван улсын "Mayzus Financial Services" байгуулагийн охин компани юм. MoneyPolo ньолон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ, санхүүгийн болон банкны чек, үйлчилгээний карт хөтөлбөр MasterCard, Visa болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Баян Монгол ТББ (RICHMON)

Баян Монгол ТББ нь Чех улсад оршин суугаа Монгол оюутан, залуусын үүсгэл санаачилгаар байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Тус ТББ-ын гол зорилго нь Монгол улсыг Чех улсад сурталчилан таниулах, оршин суугаа Монгол иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,Монгол иргэддээ тусламж, дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧИД:

1. Мөнхбаатарын Мөнхтайван
Нас: 25
Чех улсад амьдарч эхэлсэн он:
Мэргэжил: Таеквондогын тамирчин
Энэ тэмцээнд түүний хожих мөрөөдөл нь: “Нүдний мэс засал”

Чех улсын нэрийн өмнөөс дэлхийн аварга болох
Тэрээр Улаанбаатар хотын уугуул иргэн бөгөөд Таеквондогын Олон улсын тэмцээнд Чех улсыг төлөөлөн амжилтын гараагаа эхэлж байгаа. Дэлхийн аваргад түрүүлэх хүсэл зорилго тээж яваа 25 настай Монгол тамирчин маань: “Чех улсыг төлөөлж уралдаан тэмцээнд оролцож байгаа минь миний хувьд их том хариуцлага юм”, “Би, надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн байна. Европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медалийн эзэн болсон хар бүст тамирчинд маань  их том зорилго байдаг ба тэрээр таеквондогын зэрэг есөн данд хүрж, сайн дасгалжуулагч болоод дэлхийн аврагт хүрэх юм. Түүний хувьд нүдний мэс засалд орж нүдний шил эсвэл линз зүүлгүйгээр амжилтын гараагаа эхэлвэл түүнд их тус нэмэр болох юм.






2. Боролзойбаатарын гэр бүл
Нас: Буянням 17 нас
Чех улсад амьдарч эхлэсэн он: 2008
Мэргэжил: Гэр бүлээрээ Морин хуур тоглодог
Энэ тэмцээнд хожих тэдний мөрөөдөл нь: “Эмээгээ урьж авчирах онгоцны тасалбар”

Гэр бүлээрээ Морин хуур тоглодог, эмээ нь л дутаж байгаа....
Тэд гэр бүлээрээ Морин хуур тоглодог ба одоо ганцхан эмээ нь л дутаж байгаа. Морин хуур бол Боролзойбаатарын гэр бүлээс эгшиглэх Монгол үндэсний хөгжим юм. Анх Чех улсад аав Боролзойбаатар эхнэр Лхагвасүрэнгийн хамт ирсэн ба ирэх болсон шалтгаан нь нэгэн танил нь тэдэнд Прага хотын тухай бас эндэхийн алдартай дуу хөгжмийн сургуулийн тухай ярьсан юм. Тэрээр энэ тухай анх сонсоод “Охиныхоо ирээдүйн төлөө амьдралаа өөрчлөхөөр шийдсэндээ” гэж Б.Буяннямын ээж Д.Лхагвасүрэн өгүүлсэн юм. Хоер жилийн дараа нь тэдний охин Б.Буянням ирж, Прага хотын хөгжмийн сургуулийг алмайруулж чадсан ба одоо авьяаслаг охин маань уг сургуульдаа эхний жилдээ суралцаж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж яваа Монгол охинд маань Прагад хэн нэгэн дутуу санагддаг аж. Тэр “Аав ээж маань Чехэд байх хугацаанд би эмээ дээрээ байдаг байсан харин одоо дөрвөн жил эмээтэйгээ уулзаж чадаагүй маш их санаж байна. Эмээгээ энд хүрээд ирээсэй гэж маш их хүсдэг‘ гэж бидэнд ярьсан юм.






3. Баярхүүгийн Мөнгөнзул
Нас: 27
Чех улсад амьдарч эхлэсэн он: 2000
Мэргэжил: Загвар өмсөгч
Энэ тэмцээнд хожих түүний мөрөөдөл нь: “Алдартай зурагчны Лоокбоок”

Миний мөрөөдөл үү? Чех кинонд тоглох бас орчуулагч болох
Miss Expat тэмцээний оролцогч Баярхүүгийн Мөнгөнзулыг та бид хэд хэдэн телевизийн сурталчилгаанаас мөн хананы зураг, хуанли гэх мэт загварын ертөнцөөс таньж болох билээ. Амжилттай яваа залуухан бүсгүй маань ганцхан загвар өмсөгч төдийгүй мөн багш юм. Тэрээр гадаад иргэдэд Чех хэл зааж мөн Чех иргэдэд англи болон монгол хэл заадаг байна. Гэвч Мөнгөнзулын маань жинхэнэ хүсэл мөрөөдөл бол жүжигчин болж Чехийн кино урлагт өөрийн дүрээ бүтээх хүсэл юм. Аав ээж нь Монгол буцсанаас хойш дүүгээ асрах ёстой болж сургуулиасаа гарсан хэдий ч шүүхийн орчуулагчийн тусгай зөвшөөрөл эзэмшихийн тулд сургуульдаа буцаж орохыг төлөвлөж байгаа гэнэ. Энэ тэмцээнд оролцож зургаа даруулснаар уг бүсгүйн маань карьерт бага ч болов хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд ойртож байгаа ч юм бил үү.






4. Наранхүүгийн Халиунсүрэн
Нас: 24
Чех улсад амьдарч эхлэсэн он: 2008
Мэргэжил: Циркийн уран нугараач
Энэ тэмцээнд хожих түүний мөрөөдөл нь: “Монгол нисэх онгоцны тасалбар”

Цирк бол яг л гэр бүл шиг минь, даанч жинэхэн гэр бүл маань дутагдаж байна.
Халиунаа анх 7 настайдаа сониуч зандаа хөтлөгдөн циркэд анх очсны дараахан түүний эцэг, эх нь “Танай охин маш их авьяаслаг юм” циркэд бидэнтэй нэгдэх хэрэгтэй гэсэн захиа хүлээн авжээ. Тэрээр жилийн дараа циркэд элсэн орсон бөгөөд эдүгээ Халиун нь дэлхий даяар нийт 3500 орчим үзүүлбэрүүдийг үзүүлсэн байна. Халиунаа “Би хүүхэд байхдаа аав ээжээсээ хол байсан, тиймдээ ч тоглож өсдөг хүүхэд насыг алгассан” гэж дурсав. Халиун 16 настайдаа Чехэд нүүн ирж Чехийн үндэсний цирк болоx Jo-Joo-той гэрээ байгуулжээ. Хүү болох Тэнгисийгээ төрүүлснийхээ дараа нь мөн адил циркдээ үргэлжлүүлэн ажилласаар л байна. ”Цирк бол миний хувь тавилан, миний гэр бүл” гэж Халиун хэлсэн гэвч түүнд жинхэнэ гэр бүл нь дутагдах бөгөөд тэрээр төрсөн нутаг Монголруугаа нисэх онгоцны тасалбар хожихыг хүсэж байгаа.





“Чех улсад амьдарч байгаа Монголчууд дундаас супер од хайж байна.”
Та, тэднийг мэдэх үү? Тэднийг мөрөөдлөө биелүүлэхэд нь тус болоорой.

Тэмцээний ялагчийг 2014 оны 3 сарын 20-ны өдрөөс 2014 оны 4 сарын 19-ний хооронд онлайн санал хураалтаар тодруулах болно. Санал хураалтыг http://www.moneypolotalent.com цахим хуудсаар дамжуулан авах бөгөөд та саналаа өгөхдөө Facebook, Twitter, Google+, Vkontakte ашиглах боломжтой.

Та бүхнийг хүндэтгэсэн Х.Энх-Амар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()