Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бас энэ технологи нь таны сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бөгөөд нүдний цавчилтын хурд, уруулын ерөнхий байрлал зэргээс таныг ядарсан эсвэл уурласан зэргийг сануулж завсарлага авах эсвэл унтаж амрахыг санал болгодог байна.
Энэ технологийг "EPFL" гэх судалгааны баг болон Citroen автомашины компани хамтарч зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжийг жолооны хүрдэнд суулгах бөгөөд хүний нүүрэнд түгээмэл илэрдэг 7 сэтгэл хөдлөлийг суулгасан байна. Үүнд: Айдас, уур, уйтгар гуниг, зэвүүцэл дургүйцэл, гэнэтийн байдал, хардлага, баяр баясгалан зэрэг орох юм. Хүрдэн дээр байгаа камер нь таны нүд, хөмсөг, хамар, уруул зэргийн хөдөлгөөнийг ажиглаж энэ 7-н сэтгэл хөдлөлөөс ямар сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгааг харуулах юм.
Хэрэв та зэвүүцэл гэсэн сэтгэл хөдлөлийг илэрхийлж байвал програм та нервитсэн байна мөн таныг тэнэг үйлдэл хийж болзошгүйг анхааруулна. Энэ нь анхны загвар нь бөгөөд цаашид илүү хөгжүүлж хүний уруулын хөдөлгөөнийг унших, ярианы өнгөнөөс хүний сэтгэлзүйг таних мөн цаашлаад жолоо барьж байх үед урд явж байгаа машинаас хэдэн метр зайтай явж байгаа эсэх, эгнээнээсээ гарсан тохиолдолд сигнал өгч мэдэгдэх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэдэг болох юм байна.
Мэдээллийг орчуулж илгээсэн. Оргио.
Видео.
Эх сурвалж: http://www.extremetech.com/extreme/178514-in-car-emotion-detector-can-sense-when-you-have-road-rage-making-driving-safer
Видео.
Эх сурвалж: http://www.extremetech.com/extreme/178514-in-car-emotion-detector-can-sense-when-you-have-road-rage-making-driving-safer