Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Daily Mail сонинд мэдээлснээр, 2014 оны 2 сарын 21-ны Баасан гарагт английн Сент-Неотс хотын оршин суугч 32 настай эмэгтэй Бекки Гамм (Becky Gumm) нь дөрвөн настай хүү Чарлигийн унтлагын өрөөнд байсан байна. Энэ үеэр түүний хоёр дахь хүүхэд болох гурван настай Жейден зочны өрөөнд “Гал хамгаалагч Сэм” хүүхэлдэйн киног үзэж байжээ.
Эмэгтэйг эргээд иртэл түүний бага хүү ор мөргүй алга болсон байв.
“Зочны өрөөнд ороод Жейденийг байхгүй байгааг хараад л дотор пал хийсэн”-хэмээн Бекки ярьжээ. –Тэр хаана байж болох вэ? гэж би чангаар асуусан, миний том хүү Чарли миний гараас бариад үүд рүү алхсан, би хүүгээ гадаа гарсан байна гэж бодсон. Энэ үнэхээр аймаар байсан. Би хашаандаа гүйж гараад байшингаа хоёр удаа тойрсон, дараа нь эргэж ирээд бүх өрөөгөөрөө хайсан ч Жейденийг олоогүй. Тэгээд би ээж рүүгээ утасдахад хүү түүн дээр очоогүй гэсэн. Миний толгойд аймшигтай дүр зураг үзэгдэж эхэлсэн: хэн нэг нь түүнийг хулгайлж байгаа эсвэл тэр гол руу явсан гэх зэргээр...
Гамм 48 настай нөхөр Эдди болон хөршүүдийн хамт хагас цаг хиртэй хайсан ч хүүгээ олоогүй учир цагдаагийн газар луу утасдсан байна. Хэв журам сахиулагчид тэр даруй л хэрэг болсон газар луу ирж, 30 цагдаа бас нисдэг тэрэг оролцсон эрэл хайгуулийн ажиллагааг далайцтайгаар эхлүүлсэн байна.
Ээж нь дахин нэг удаа гал тогооны шүүгээнүүдийг шалган, тэдний нэгэнд тайван гэгч нь нойрсож буй хүүгээ олжээ. Хүү 4 цагийн турш албан ёсоор ор мөргүй алга болсонд тооцогджээ.
Ээж нь дахин нэг удаа гал тогооны шүүгээнүүдийг шалган, тэдний нэгэнд тайван гэгч нь нойрсож буй хүүгээ олжээ. Хүү 4 цагийн турш албан ёсоор ор мөргүй алга болсонд тооцогджээ.
“Гадаа хэдийнээ харанхуй болж эхэлсэн, би цагдаа нартай ярихаар гэртээ эргэн ирсэн юм. Утсаар ярьж байхдаа шүүгээний хаалга онгойлготол угаалтуурын дор хүүгээ унтаж байхыг олж харсан. Тэр үед баярласнаасаа болж би уйлсан. Тэр миний өмнө нойрмоглосон байдалтай, эрүүл саруул сууж байсан. Энэ бол итгэмээргүй юм, тэрээр хэзээ ч ингэж байгаагүй, ингэж удаан унтдаггүй байсан.”- гэж Бекки сэтгүүлчдэд сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар мэдэгджээ.
“Бидний зорилго бол аль ч давхрагын бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Хүүг олохын тулд бид их хүч гаргасан. Түүнийг аюулгүй газар байсан, гэр бүлтэйгээ дахин учирсаныг мэдээд бид их баяртай байсан. “-гэж хожим нь болсон явдлыг цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч тайлбарлан хэлжээ.