Хэдэн жилийн өмнө Дэрин Блеквелл (Deryn Blackwell)-ийг цусны хавдартай хэмээн оношилжээ.
Хүндхэн мэдээг сонсоод ухаарч амжаагүй байтал 18 сарын дараа хүүг “сарком” хэмээх хавдартай гэж дахин муу мэдээг дуулгасан байна. Хүүг аврах цор ганц арга нь чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа гэж эмч нар хэлжээ. Ингээд 2013 онд Дэрины гэр бүлийнхэн Уоттон хотоос Бристоль руу нүүж хамгийн анхны хагалгаагаа хийлгэсэн байна. Ийнхүү хэд хэдэн хагалгаа үргэлжилжээ.
Хэдийгээр хагалгаа хийлгэж, эмчилгээ хийлгэсэн ч хүүгийн бие хоёр төрлийн хавдартай тэмцэх боломжгүй болж байлаа. Эмчилгээний явцад хүүгийн биед нян орсноор гарын хурууныхан арьснууд үхжиж эхэлжээ.
Хүү антибиотикийн тусламжтай л амьдарч байсан ч эмч нар хүүгийн биеийг хоёр төрлийн хавдар, гурван төрлийн нянг дийлж чадахгүй л болов уу хэмээн үзэж байсан. "Би хүүгээ хэзээ нэгэн өдөр биднийг орхиод явах болно гэдгийг мэдэж сэтгэл санаагаа бэлдэж эхэлсэн юм” -гэж Дэрины ээж Калли хэлсэн байна. Ингээд Дэрин хүүг маш олон Английн урлаг соёлын одууд эргэн очиж, түүний хүсэл мөрөөдлийг биелүүлж, гадуур дагуулан явж байлаа.
Өнгөрсөн 12 сард эмч нар хүүд долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн. Гэр бүлийнхэнтэй нь уулзуулах хэрэгтэй хэмээн хүүгийн аялалыг өндөрлөжээ. Дэрин өөрийн үхэлтэй эвлэрч, оршуулгын ёслолдоо бэлдэж эхэлсэн байна.
Түүний төсөөллөөр “Уинстон Черчиллийн оршуулгын үеэр ашиглаж байсан орон дээр түүнийг хэвтүүлэн, “Move Your Feet” хөгжмийн аян дээр оршуулах болно гэж бодож байв. Харин өөрөө тэрээр ганган костюм өмсөн авсанд хэвтэх байсан.” -гэнэ.
Ийнхүү 4 жилийн турш тэмцсэний эцэст хүүгийн өвчин эдгэж эхэлсэн байна.
“Нэг сарын дундуур хүүтэйгээ салах ёс гүйцэтгэх үед, хүү нь хурууны нэг боолтоо санаандгүй тайлчихсан байна. Тэгтэл түүний хуруу эдгэсэн байсан” -хэмээн ээж Калли нь хэлжээ. Эмч нар ч маш ихээр гайхсан бөгөөд ийнхүү хүүгийн бие махбодь хавдар болон нянгийн эсрэг тэмцэж даван туулжээ. Энэ гэнэтийн эдгэрэлт хүн бүхний гайхшралыг төрүүлсэн бөгөөд үнэхээр азтай хэрэг болсон байна.