Зам дээр хүүхдийг аварсан нь

2014-02-25, 18:19
22,069
Дутуу төрсөний улмаас амьсгалын замын асуудалтай болсон 5 сартай Себастьян хүү Флоридагийн зам дээр авга эгчийнхээ машинд явж байхдаа, амьсгалахаа больжээ. Азаар ойрхон туслах хүмүүс байж таарсан байна. Памела Раусер машинаа зогсоон, бяцхан хүүд тусламж хэрэгтэй байна гэж хашгирч эхэлжээ.
Зам дээр хүүхдийг аварсан нь

Түүний хашгирахыг түгжрэлд орон зогсож байсан цагдаа, хоёр гал хамгаалагч сонсоод ирсэн байна. Тэд сандарсан авга эгчийг нь тайвшируулан, хүүд хэрхэн хиймэл амьсгаа хийж болох зааварчилгааг өгсөн байна.

Тохиолдлоор бүтээлийнхээ төлөө олон шагнал авсан гэрэл зурагчин Аль Диас ойролцоо байж таараад хүүг аварч буй түгшүүртэй үеийн зургуудыг авч чаджээ. Одоо аврагдсан хүүгийн бие хэвийн байдалд орсон бөгөөд эмнэлэгт эмчүүлж байна.













Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()