Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Instagram”-ийн тусламжтайгаар эдгэрч болно, гол нь найдвараа алдахгүй байх, эрүүл болохын тулд бүхнийг хийх хэрэгтэй гэдгийг харуулан, бүсгүй өөрийнхөө тэнхэрч хэвийн байдалдаа эргэн орж байгаа бүх явцыг баримтжуулж байлаа.
2012 оны 9-р сард Антония Эрикссон анорекси өвчний улмаас эмнэлэгт хэвтжээ. Тэрээр үхлийн ирмэг дээр байлаа. Өдөр бүр түүний хувьд эцсийнх нь байж болох юм гэж эмч нар айж байжээ.
1. Өөрийн Инстаграмдаа бүсгүй эмнэлэгт хэвтсэн өдрөөс л эхэлж зургаа оруулж эхэлжээ. Instagram-д тавьсан эхний зурагнууд их баргардуу байлаа. Эмнэлэгийн ор, Антонийн хатангир царай дүрслэгджээ.
«Instagram-д эмчилгээний бүх явцыг харуулсан зургуудаа тавихын тулд би эхлээд биеэ барих хэрэгтэй байлаа. Эцсийн дүнд би үүнийг хийж чадсан юм. Одоо энэ гарагийн хүн бүр дахин эрүүл болохын тулд миний хийхэд хүрсэн бүх зүйлийг өөрсдийн нүдээр харж болно.»—гэж Антония сэтгүүлчдэд хүүрнэсэн байна.

2. Ид өвчтэй байх үедээ бүсгүй ийм байжээ. Түүний өмнө энгийн бус удаан хугацааны тэнхрүүлэх явц хүлээж байв.
«Би анх Instagram-д @fightinganorexia нэртэй байсан. Өөрийн жинхэнэ нэрийг оруулаагүй байсан юм. Өөрийгөө ил гаргахад надад хугацаа хэрэгтэй байлаа. Гэвч зориг гарган @eatmoveimprove нэрээр мэдээллээ оруулж, нэрээ бүтнээр нь оруулсан» -гэж бүсгүй ярьжээ.
3. Тэнхрэх явц 15 сар үргэлжилжээ. Эмнэлэгт хоёр сар хэвтсэний дараа Антония сайжирч эхэлсэн бөгөөд эмч нарын хамт эрүүл хооллох, амьдралаа зөв зам руу залах төлөвлөгөөг боловсруулж чадсан байна.
4. 2013 оны 2 сар гэхэд Антония хэвийн жинд хүрч чаджээ.
5. Одоо Антония Эрикссон тогтмол дасгалын танхимд очин, уйгагүй дасгал хийж, зөв хоололдог байна. “Түүний Instagram-д тавьсан зурагнууд түүнд эрүүл болоход тусалсан.”-гэж бүсгүй мэдэгжээ.
6. Антонигийн Instagram дахь хуудаснууд амттай, ашигтай хоолны зурагнуудаар дүүрэн байдаг болжээ.
7. Анорексийн асуудал ард үлдэж, өнөөдөр бүсгүй сайн хүнсийг хэрэглэх болсон байна.
8. “Instagram надад маш их тусалсан. Би тэндээс өчнөөн олон санал нэгтнүүдийг олсон. Би их хариуцлага үүрч байгаагаа мэдэрсэн, яагаад гэвэл надад намайг харж, надаас урам авдаг намайг дагаж буй олон хүн байлаа. Миний хувьд ингэх хэрэгтэй гэдгийг хүмүүст харуулахын тулд, тэнхэрч, эрүүл болох нь маш чухал байлаа.” -гэж бүсгүй ярьсан байна.
9. Ингэж Антония 15 сарын дотор дэлхийн янз бүрийн орны олон мянган хүний нүдэн дээр амьдралаа эрс өөрчилсөн байна.
10. Одоо тэрээр ийм харагдаж байна.
11.
12. Одоо Антония сайхан амьдарч байна. Эрүүл мэндийн асуудал ард хоцорч, тэрээр Instagram-г амьдралын эрүүл дүр төрхийг сурталчлахын тулд ашиглаж байна.
13. Үнэхээр эрүүл, сайхан харагдаж байна шүү.