Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Мадридийн зураач Элой Моралес гиперреалист хөргүүдийг бүтээх урлагаар 1995 оноос эхлэн хичээллэж, улам боловсронгуй болгосоор иржээ. Тэрээр дэлхийн энэ төрлийн шилдэг төлөөлөгчдийн нэг юм. Түүний бүтээлийн нягт нямбай, гүн гүнзгий байдал гайхширалыг төрүүлдэг ажээ. Эдгээр зурагнууд зөвхөн гэрэл зурагтай төстэй төдийгүй, тэдгээрт жинхэнэ амьдралыг харуулдаг байна.
Моралес гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон өөрийгөө загвар маягаар ашиглан зурдаг байна. Тэрээр сайн таньдаг хүмүүсийнхээ хөргийг зурах дуртай ажээ. Энэ нь түүнд хүний сэтгэл санааны байдлыг гаргахад амар байдаг гэнэ. “Яг энэ үед хүн юу мэдэрч байгааг харуулахыг хүсдэг. Энэ бол миний хувьд хамгийн чухал юм.” -гэж зураач хэлсэн байна.
Тэр яаж ингэж ийм бодит юм шиг хөргүүдийг зурдаг байна аа?... Нууц зөвхөн жижиг хэсгүүдэд төдийгүй, будгууд болон түүний давхрагуудыг зөв холиход байдаг бололтой. "Миний бүтээлийн хамгийн гол зүйл нь нарийн жижиг хэсгүүдийг буулгахад оршдог гэж ихэнхи нь боддог. Гэвч үнэн хэрэгтээ нууц нь сүүдрийг зөв тааруулахад оршино, сүүдрийг өөрчлөхдөө зөөлөн, тодорхой хил зааггүй байх ёстой.”–гэж зураач ярьж байна.