Барын аманд орох шахсан нь

2014-02-20, 19:35
15,489
Өнгөрсөн Ням гаригт Хятадын нэгэн амьтны хүрээлэнд бар хүн рүү довтоллоо гэсэн түгшүүрт мэдээ гарсан байна. Гэтэл үнэн хэрэгтээ бар хүн рүү биш, хүн бар руу довтолжээ. Нэгэн залуу баруудыг хооллохын тулд тор руу нь үсрэн орсон гэнэ.
Барын аманд орох шахсан нь

“Shanghaiist” сэтгүүлийн мэдээлж байгаагаар Чэнду хотын амьтны хүрээлэнд нэгэн сонирхолтой зүйл болсон гэнэ. Учир нь 20 орчим настай нэгэн залуу амьтны хүрээлэнгийн амьтдыг хооллосон эсэхийг нь нэлээд асууж, сонирхож байсан байна. Харин дараа нь тэрээр барнуудын торны өмнө бүжиглэж амьтдын анхаарлыг бүр ихээр татах болжээ.

www.caak.mn

Ийнхүү бүжгээ дууссаныхаа дараа тэрээр хамгаалалтын шилийг будгаар будсан байна. Энэ бүхнээр түүний үйлдэл зогссонгүй. Залуу: "би өөрийн энэ байдлаар амьтдыг сэтгэл санаагаар унагачихлаа. Тиймээс энэ алдаагаа засахын тулд будаагаар тэднийг хооллох хэрэгтэй байна" -гэжээ. Эргэн тойрных нь хүмүүс гайхаж ч амжаагүй байтал тэрээр модон дээр авиран гарч бартай тор руу үсрэн орсон байна.

www.caak.mn

Үүний дараа тэрээр дахин бүжиглэж амьтдыг гайхшруулсан гэнэ.

www.caak.mn

Ийнхүү бүжиглэж байсан залууг бар өөрийн үүр рүүгээ чиржээ.

www.caak.mn

Яг энэ мөчид амьтны хүрээлэнгийн ажилчид орж ирснээр айсан, сандарсан залууг аварсан байна. Залууг Ян Цзиньхай (Yang Jinhai) гэдэг бөгөөд тэрээр зөвхөн баруудыг хооллохыг л хүссэн хэмээн тайлбар хийжээ.

www.caak.mn

Хэрвээ энэ амурын бар байсан бол үйл явдал харамсалтайгаар төгсөх байсан хэмээн амьтны хүрээлэнгийн ажилтан “West China City Daily” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна. "Харин залуугийн хувьд түүнийг сэтгэцийн өвчтэй болов уу" -хэмээн таамаглаж байгаа гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()