Япон цагаан будааны тухай сонирхолтой баримтууд

2014-02-18, 23:03
26,426
Цагаан будаа бол Японы өдөр тутмын байнгын хэрэглээ билээ. Харин яагаад заавал Япон цагаан будааг ашигладаг талаар нь хүн бүр төдийлөн мэдэхгүй. Япон цагаан будааны хувьд наалданги чанар сайтай, ялзардаггүй, хэлбэр нь огт алдагддаггүй гээд давуу тал ихтэй гэнэ. Ингээд Япон цагаан будааны талаар сонирхолтой баримтаас хүлээн авцгаая.
Япон цагаан будааны тухай сонирхолтой баримтууд

1. Япончуудын хувьд будаа нь амь амьдрал болдог байна. 御飯 хоёр ханзыг Япон хэл мэддэг хүн харахад л хангалттай. “Амьдрал”, “будаа” гэсэн үгийг илэрхийлж байдаг бөгөөд ямар ч хоолонд эдгээр ханзууд багтсан байдаг.

www.caak.mn

2. Японд будааны тариалангийн талбайгүй газар гэж бараг л үгүй. Тиймээс ч будааны холбогдолтой маш олон дуу, шүлэг, зохиол байдаг байна.

www.caak.mn

3. Саяхныг хүртэл будаа тарьж ургуулах үйл ажиллагаа нь хүнд хэцүү, бүхий л зүйлийг гар аргаар хийдэг байсан юм. Харин одоо бол Японы хүн амын 5% нь цагаан будааг уламжлалт аргаар тариалдаг бөгөөд ихэвчлэн орчин үеийн техникийг ашиглаж байгаа гэнэ.

www.caak.mn

4. Зүүн Өмнөд Ази, Солонгос, Тайванчууд Япон руу нүүдэллэн ирснээр цагаан будааны хэрэглээ Японд дэлгэрсэн байна. Япончууд анх цагаан будааг цэвэрлэхгүйгээр шарж иддэг байсан бол хожим нь цэвэрлэж хэрэглэх болсон аж.

www.caak.mn

5. Цагаан будааны талбай нь их сонирхолтой харагддаг. Шувууд, мэрэгч амьтдыг айлгах, үргээх зориулалттай мануухай байдаг байна. Мөн тариан талбайн эхэнд их ургацыг бэлгэдсэн чулуун барималыг байрлуулдаг аж.

www.caak.mn

6. Зууван хэлбэрт, цав цагаан Япон будаа чанахад ялзардаггүй бөгөөд наалданги ялгаруулдаг байна.

www.caak.mn

7. Энэ наалданги нь кембаб, будаатай жигнэмэг хийхэд тус дэм болдог аж.

www.caak.mn

8. Японы хамгийн хямдхан будаа нь ойролцоогоор ¥500 байдаг байна. Манай мөнгөөр бол 6000-8500 хооронд байдаг бололтой. Гэхдээ Япончууд будаан дээр хэзээ ч хэмнэлт гаргадаггүй бөгөөд хамгийн чанартай будааг авахыг хичээдэг аж. 2 кг цагаан будааг Япончууд долоо хоног л иддэг гэнэ.

www.caak.mn

9. Савласан будаа бүр дээр ургуулсан газар, ургасан он сар өдрийг нь бичдэг байна. Ихэнхи япончууд Ниигатагийн Кошихикари ургацын будааг илүүд үздэг аж.

www.caak.mn

10. Япон даяар будаа тариалдаг ч, нийт нутгийн 13%-ийг эзэлдэг байна. Харин агаарын даралт багасах үед арал дээр хуй салхи дэгддэг бөгөөд мэдээж ургац хураалт муу болдог. Энэ үед Энэтхэг болон Тайландаас будаа оруулж ирдэг ч Японы уламжлалт хоолонд огт тохирдоггүй байна.

www.caak.mn

11. Япончууд аялалаар явах үедээ өөрсдөө будаагаа авч явах нь ч бий. Үүнээс гадна Япончууд ганц ширхэг ч будаа үлдээхгүйгээр иддэг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()