Хайрын баярыг дэлхийд хэрхэн тэмдэглэдэг вэ?

2014-02-14, 04:32
16,425
Хайрын өдөр буюу "Гэгээн Валентины өдөр" маргааш болно. Хайртай хүндээ хэрхэн сэтгэлээ илчлэх, хүндэлж явдаг хүнээ хэрхэн баярлуулах вэ хэмээн толгойгоо гашилгаж байна уу? Танд туслах зорилгоор дэлхийн улс орнуудад хэвшсэн зарим соёлыг танилцуулъя.
Хайрын баярыг дэлхийд хэрхэн тэмдэглэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Уг баярын үүссэн түүхийг мэдэхгүй хүн ховор биз. Товчхондоо эртний Ромын эзэнт гүрний үед хайр сэтгэлээр холбогдсон хосуудыг нууцаар адисладаг байсан Валетин хэмээх ламаас үүдэлтэй гэх бөгөөд өөрийн хууль зөрчсөн үйлдлээсээ болж шоронд хоригдох хугацаандаа шоронгийн харгалзагчийн охин Астериусыг эмчилжээ. Валентин цаазаар авахуулахын өмнө Астериуст бичсэн сүүлийн захианыхаа төгсгөлд “Чиний Валентин” хэмээн бичсэн нь өнөөг хүртэл хайрын баярын уриа болж хэрэглэгдсээр иржээ.

Юутай ч хайрын баярыг улс бүр өөр өөрөөр тэмдэглэдэг ч хосууд зүрхэн хэлбэртэй шоколад нэг нэгэндээ бэлэглэх нийтлэг шинж байдаг аж. Жишээ нь АНУ-д л гэхэд баяр болох долоо хоногийн турш нийт нэг тэрбум ам.долларын үнэ бүхий зүрхэн хэлбэртэй 35 сая гаруй шоколад худалдаалдаг ба 189 сая улаан сарнай борлуулдаг гэсэн тооцоо байна.

Валентины баярын сонирхолтой баримтууд
1. Энэ өдөр хуримаа хийх хосуудаас гадна хагалгаагаар хүүхдээ төрүүлэх явдал сүүлийн арван жилд ихээр нэмэгджээ.



2. Валентинаар эрчүүдийн хэтэвч нимгэрдэг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ өдөр нэг эр хүн чихэр, шоколад, үзвэр, оройн хоол гэх зүйлсэд дунджаар 130 ам.доллар зарцуулдаг аж.



3. Бэлгэвч үйлдвэрлэдэг “Durex” компанийн судалгаагаар Валентины өдөр тус резинэн бүтээгдэхүүний борлуулалт 25-30 хувиар өсдөг байна.



4. Мөн жирэмсний тест худалдан авах эмэгтэйчүүдийн тоо сарын сүүлээр нэмэгддэг гэнэ.



5. Эмэгтэйчүүд цэцэгнээс илүү хайрын үгстэй ил захидал авахыг хүсдэг ч эрчүүдийн 73 хувь нь цэцгийг илүүд үзэж, бэлэглэдэг гэсэн судалгаа байдаг аж.



ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАЛЕНТИНЫ ӨДРӨӨР

Их Британи. Гэгээн Валентиний өдрийг Англичууд хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг. Валентины өдөрт зориулсан хамгийн их дуу, шүлэгтэй улс Их Британи аж. Энэ улсад Валентины өдөртэй холбоотой мухар сүсгийн уламжлалт хэв маяг элбэг. Жишээ нь, нөхөрт гараагүй эмэгтэй энэ өдөр хамгийн түрүүнд таарсан, танихгүй эрэгтэйтэй гэр бүл болно хэмээн итгэдэг. Мөн Валентины өдрийн урд орой дэрэн доогуураа дөрвөн ширхэг лаврын навч хийн унтвал ирээдүйн ханиа зүүдэлдэг хэмээн үздэг байна.



АНУ. Харин Америкт шоколад үйлдвэрлэлийн компаниуд Валентины өдөрт зориулж бүтээгдэхүүнээ өөр баглаа боодол, өнгө төрхтэйгаргадаг. Жишээлбэл, та бидний сайн мэдэх Марс, Сникерс, М энд М’с, Твикс гэх мэт шоколадууд зүрхэн хэлбэртэй эсвэл ягаан, улаан өнгөөр савлагдан худалдаалагддаг.



АНУ-д хүмүүс хайртай хосуудаас илүүтэй дотны, талархаж явдагхүмүүстээ баярын мэндчилгээ, шоколадөгдгөөрөө онцлог. Энэ үеэр Америкчууд бие биедээ ихэвчлэн “Үнсэлт ба Тэврэлт” (Kisses and Hugs) хэмээхжижигшоколадөгдөгбайна.



Япон. Азийн орнуудаас хамгийн анх Японд Валентины баяр албан ёсоор үүссэн гэж үздэг. Чихэр, шоколад үйлдвэрлэдэг “Morozoff” компани бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор Европт дэлгэрсэн энэбаярыг нэвтрүүлсэн түүхтэй. Тэд Валентины баярт зориулж, 1953 оноос зүрхэн хэлбэртэй шоколадыг хамгийн анх үйлдвэрлэж байсан нь өдгөө ч баярын салшгүй нэг хэсэг болсон.

Японд Валентины өдрөөрөсвөр насныхантаалагдсан хөвгүүндээхайраа илчилж8шоколад бэлэглэдэг бол хариу сэтгэлээ гуравдугаар сарын 14-нд шоколад бэлэглэн илэрхийлдэг байна.Энэ өдрийг “White day”буюу “Цагаан өдөр” хэмээн нэрийджээ.

Японд Валентины өдөрт зориулсан гурван төрлийн шоколад байдаг аж. Гири-шоко (giri буюу талархал) хэмээх шоколадыг найз, ангийн хүүхэд, ажлын газрын хүн, даргадаа гээд талархлаа илэрхийлэхийг хүссэн хэнд ч өгөх боломжтой, үнэ нь чхямд. Харин сайн найзууд бие биендээ томо-шоког (tomo буюу найз) бэлэглэдэг бол хонмэй-шоко (honmeiбуюу дуртай, хайртай)хэмээх шоколадыг хайртай залуудаа бэлэг болгон өгдөг гэнэ.



Өмнөд Солонгос. Валентиныг тэмдэглэх хэв маяг ерөнхийдөө Японыхтой төстэй. Гэхдээ Солонгос хосууд сар бүрийн 14-нийг онцгой өдөр болгон тэмдэглэдэг. Тэдгээрийг дурдвал (нэгээс арван хоёр дугаар сар хүртэл):

1. Лааны өдөр(Candle Day)
2. Валентины өдөр (Valentine's Day)
3. Цагаан өдөр (White Day)
4. Хар өдөр (Black Day)
5. Сарнайн өдөр (Rose Day)
6. Үнсэлтийн өдөр (Kiss Day)
7. Мөнгөн өдөр (Silver Day)
8. Ногоон өдөр (Green Day)
9. Хөгжмийн өдөр (Music Day)
10. Дарсны өдөр (Wine Day)
11. Киноны өдөр (Movie Day)
12. Тэврэлтийн өдөр (Hug Day) хэмээн тэмдэглэдэг байна.

Солонгосчууд энэ баяраар амраг хайртдаа гэлтгүй дотны хүндээ ч бэлэг өгдөг.



Монгол. Монголын өсвөр үеийнхэн, залуус Валентины өдрийг өргөн тэмдэглэдэг. Монита зохион байгуулж, шоколад бэлэглэх нь 10 жилийнхний дунд уламжлал болсон гэлтэй.Энэ өдөр кино театр хосуудаар дүүрч, гудамжаар цэцэг барьсан охид, хөтлөлцөн алхах залуус элбэг. Мөн сүүлийн жилүүдэд Валетины баяраар ганц бие залууст зориулсан үдэшлэг зохиогдох болсон.

Энэ өдөр үүрэн холбооны операторуудын ачаалал өсдөг нь хосууд хайрын мессеж илгээдэгтэй холбоотой болов уу.

Та хайртай хүндээ Валентины өдрөөр сэтгэлийн үгээ илэрхийлэхийг хүсч байвал бид таны хайрын зууч болъё.

Үүний тулд Мобиком, Скайтел, Юнителийн эрхэм хэрэглэгч та “М” гэсэн мессежийг 151990 дугаарт явуулж, хайртдаа илгээх хамгийн гоё үгстэй мэндчилгээг хүлээн аваарай.



Хос зүрхний цохилтын чимээ
Хайрын хүчээр нэгэндээ татагдаж
Он жилүүд урсан одовч
Оргилсон хэвээр биесээ халамжилна
Гэнэхэн дурлал харцаар ирдэг ч
Гэгээн хайр сэтгэлээс үүснэ
Үлэмжийн чанар бүгдээр шингэсэн
Үзэсгэлэнт амраг минь гайхамшигтай

Мөн хайрттайгаа хэр нийцтэй болохоо мэдэхийн тулд L үсэг бичиж зай аваад өөрийн болон хайртынхаа төрсөн он сар өдрийг бичиж 151990 дугаарт илгээнэ.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.