Билл Гейтс болон “Microsoft”

Дэлхийн хамгийн баян эр болох Билл Гейтс (Bill Gates)-ийг 14 настай байхад нь түүний сургуульд Телетайп автомат машин болон General Electric компьютер байсан байна. Тэрээр энэ компьютерийг өөрийн хамгийн анхны програмаа бичихэд ашиглаж байжээ.
Билл Гейтс болон “Microsoft”

17 насандаа Билл Гейтс өөрийн хамгийн анхны компаниа Пол Аллентай хамтран байгуулж байсан байна. Traf-O-Data компанийхан Intel 8008 чипыг машины талаар мэдээллийг авахад ашигладаг байсан аж. Хожим нь Билл Гейтс хэлэхдээ: "Энэ компанийн ачаар би чамлахааргүй мөнгө олсон" -гэжээ.

1. Ингээд бусад систем руу нэвтрэх арга дууссан ч тэрээр нууцаар үйлдлийн систем руу хандах аргыг олжээ.
Билл Гейтсийн эртний түүхэн зураг. Яагаад ийнхүү баригдсан болох нь тодорхойгүй ч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх магадлалтай гэнэ.

www.caak.mn

2. 10 жилээ төгссөний дараа Билл Харвардын Их Сургуульд орсон бөгөөд 2-р курст байхдаа 30 гаруй жилийн турш шийдвэрлээгүй алгоритмын асуудлыг шийдвэрлэсэн байна. Эцэст нь тэрээр Майкрософтыг үүсгэн байгуулахын тулд сургуулиа хаяжээ. Аллен болон Гейтс нар Altair 8800-ийн талаар мэдээллийг уншиж, ирээдүйтэй санагдсан учир түүнд зориулсан BASIC хувилбарыг гаргахаар тухайн байгууллагын хүмүүстэй холбогдсон аж. Хэдийгээр тэднийг байгууллагадаа авахыг хүлээн зөвшөөрсөн ч тэд өөрсдөө тусдаа ажиллаж эхэлсэн байна.

Ингээд хэдэн долоо хоногийн дараа тэд Altair-тай ойролцоо програм зохиожээ. Ийнхүү шинэ програм нь амжилттай болсноор Билл болон Пол нар MITS компанитай гэрээ байгуулсан нь Майкрософт үүсэх үндсийг тавьсан байна. Майкрософт нийт 11 хүнтэй үйл ажиллагаагаа эхлэж байсан бөгөөд үүнд хойд эгнээ зүүнээс нь Стив Вуд, Боб Уоллес, Жим Лейн, дунд эгнээ зүүнээс баруун Боба O‘Риа, Боб Гринберг, Марк Макдональд, Гордон Летвин, урд талд нь зүүнээс баруун Билл Гейтс, Андреа Льюис, Марла Вуд, болон Пол Аллен нар багтана.

www.caak.mn

3. MITS компаниас тусгаарласаны дараа Билл Гейтс Майкрософтын гаргасан бүхий л програмыг судалж, хянаж байсан байна. IBM програмыг зохиох болсноор ийнхүү "International Business Machines" сэтгүүлд зураг нь гарчээ. Пол Аллен болон Билл Гейтс нар.

www.caak.mn

4. 1984 онд Time сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна.

www.caak.mn

5. Дайчин зохион бүтээгч Гейтс.

www.caak.mn

6. Билл Гейтс планшейтны эсрэг байсан ч 2002 оны 11 сарын 7-нд Нью-Йоркт болсон үзэсгэлэнд оролцсон байна.

www.caak.mn

7. 1994 онд Билл Мелинда Френчтай гэрлэсэн аж. Ингээд тэд хамтдаа Bill&Melinda Gates сангаа байгуулж хамт удирдах болсон юм.

www.caak.mn

8. Microsoft-ийн "Xbox 360" шинэ бараа худалдаж авч буй залуу. Худалдааны үеэр Билл ирсэн нь худалдан авагчдын хувьд сюрприз болжээ.

www.caak.mn

9. Хэдийгээр Билл дэлхийн баячуудыг тэргүүлдэг ч олны анхаарал татаж буй энэ байдалдаа ихээхэн дургүй гэнэ. Тэрээр орлогоныхоо ихэнхи хувийг сайн дурын үйл ажиллагаанд зориулж хандивладаг байна. Bill & Melinda Gates сан нь дэлхийн томоохон хүмүүнлэгийн байгууллагуудын нэг юм.

www.caak.mn

10. Хөрөнгө оруулагч Уоррен Баффеттай тэрээр орлогоныхоо 95%-ийг сайн дурын үйл ажиллагаанд зарцуулна хэмээн гэрээ байгуулжээ. Хувьцаа эзэмшигчдийн уулзалтын үеэр.

www.caak.mn

11. Microsoft Windows Vista-г танилцуулах хэвлэлийн хурлын үеэр.

www.caak.mn

12. 2008 онд Билл болон Dell-ийн үүсгэн байгуулагч Майкл Делл нар хамтарч ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд оролцохоор болсон.

www.caak.mn

13. 2008 онд болсон Олон Улсын Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн тоглолтын үеэр.

www.caak.mn

14. 2006 онд Билл Майкрософтын удирдлагаар ажиллахаа больсон бөгөөд техникийн зөвлөхөөр ажиллах болсноо мэдэгдсэн байна. Энэ нь компанитайгаа илүү ойрхон ажиллах боломжийг нээж өгч байгаа аж.

www.caak.mn

15. Өнгөрсөн онд АНУ-д болсон Жимми Фэллоны хүмүүнлэгийн үйл ажиллагааны шоунд өвөрмөц хувцаслан ирсэн байна.

www.caak.mn

16. Ийнхүү Билл Майкрософтын удирдлагаас татгалзсанаар нэлээд хэсэг хугацааны туршид шинэ удирлдлагыг хайх хэрэг гарсан юм. Ингээд түүний оронд Гүйцэтгэх Захиралын суудалд Сатья Наделла болсон байна. Билл одоо 58 настай.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()