Хайраа түгжье – “Love Lock”

2014-02-10, 23:05
6,903
Хайрын түгжээ буюу Love Lock нь БНХАУ, Япон, БНСУ, Израйль, Герман, Франц, Унгар, Итали гээд дэлхийн 38 оронд байдаг ба хайс, хашаа, гүүрэн дээр орон орны хосууд нэг л зүйлийг бэлэгшээн хайраа түгждэг байна. Амраг хосууд хамтдаа он удаан жил ханилан жаргахаа билэгдэн, зүрхэн дэхь тэр л бадарсан сэтгэлээ үүрд байлгахыг бэлэгшээж энэхүү хайрын цоожоор хайраа түгжин түлхүүрийг нь холын хол хэн ч олохооргүй газар хаядаг байна.
Хайраа түгжье – “Love Lock”
























Тэгвэл Монголчууд бид энэхүү хайрын түгжээний 39 дэхь орон нь болж Гэгээн Валентины өдрөөр Вива Сити залуусын хороолол дахь Хайрын хөшөөний дэргэдхайраа түгжин мөнхлөх гайхамшигт мөч ойртож байна.

Гэгээн Валентины энэхүү өдөр үлгэр жишээ болсон олны танил хосууд мөн хүрэлцэн ирж нийт хосуудынхаа хамтаар хайраа түгжин мөнхөлнө.

Мөн Вива Сити хорооллын Лондон, Ириш пабд хосоороо хүрэлцэн ирж хосуудад зориулан тусгайлан зассан ширээн дээр романтик үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй.

Вива Сити хорооллын M18-р байрны хойно байрлах хайрын хөшөөн дээр Гэгээн Валентинийн өдрийн  17 цагт уулзацгаая. Та хайрын цоожоо N7-р байрны БэлМартаас аваарай.

Нийт хосууд болон нийт гэр бүлүүдийг энэхүү гайхалтай хөшөөний нээлтэд хүрэлцэн ирж хайраа мөнхлөхийг урьж байна.

Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.