Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Панголин нь ховор, устаж буй амьтны тоонд багтаж байгаа бөгөөд Хятадын гал тогооны амтат хоолны төрөлд багтдаг аж. Тиймээс Индонези улсаас Хятад руу их хэмжээгээр зөөвөрлөх нь бий.
Үүнээс гадна нутгийн домчид панголины арьс нь хавдар болон амьсгалын багтрааг эдгээдэг хэмээн үзсэн байна. Гэхдээ энэ нь анагаах ухаанаар батлагдаагүй байгаа аж. Тиймээс сүүлийн 10 жилийн туршид панголин болон түүний биеийн хэсгийг хууль бусаар зөөвөрлөж байсан хэрэг хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд 10 тонн панголиныг тээвэрлэж байсан завийг саатуулж байсан байна.
Панголин нь хөхтөн амьтдын тоонд багтдаг бөгөөд нэр нь “pengguling” хэмээх Малайз үгнээс гаралтай аж. Түүний цээжний урт нь 30-88 см, жин нь 4,5-27кг жинтэй байдаг байна. Бие нь ромбо хэлбэрийн хайрстай бөгөөд нүүр, гэдэс болон хөлнийх нь дотор тал нь л ширүүн богино үстэй аж. Хайрс нь хамгаалах үүрэгтэй учир тухайн амьтны эвэр бүрхэвчтэй шууд холбоогүй юм байна.
Энэ амьтан бол халуун ойд амьдардаг хуурай газрын амьтан юм. Шөнийн амьдралтай бөгөөд өдрийн цагаар 7.5 метрийн гүн нүх, үүрэнд амьдардаг. Маш удаан хөдөлгөөнтэй бөгөөд 3.5-5 км\цаг хурдлах чадвартай юм байна. Имж мэт сүүлэн дээрээ тогтож босож чаддаг. Харин аюул тулгарах үед зараа мэт бөөрөнхий болдог. Бөөрөнхийлсөн тохиолдолд түүнийг зэрлэг амьтад л салгаж чадна. Үүнээс гадна дайснаа үргээх өмхий үнэртэй бодис ялгаруулдаг. Хэдийгээр тэд хараа, сонсгол муутай ч үнэрлэх мэдрэмж сайтай юм байна.
Шоргоолж болон морин шоргоолжоор хооллодог. Панголины шүлс нь чихэрлэг амттай байдаг учир шавж өөрсдөө наалддаг хэмээн судалгаагаар батлагдсан бөгөөд гэдэснээс нь 150-2000 төрлийн шавжийг гаргаж байсан гэнэ.