Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“People” сэтгүүлийн нүүрэн дээр 3 хүүхдийн эх 1100 еврогийн үнэтэй “Hervé Leger” брэндийн усны хувцастай зурагаа авахуулсан байна. Ихэнхи эмэгтэйчүүдээс ялгаатай нь Кристи одоо 60 настай юм.
«Би урьд өмнө байгаагүүгээр их аз жаргалтай байна!» —хэмээн тэрвээр хэлжээ. Гэвч олон 30 настнууд атаархмаар сайхан бие галбиртай ч, Бринкли бикини өмсөхөөсөө ичсэн байна. «Миний хүүхдүүдэд эвгүй байх болно. Би бикини өмсөж болно л доо, гэвч хэрвээ би нийтийн наран шарлагын газар явах болвол битүү усны хувцас өмсдөг, учир нь би хүүхдүүдээ бикинитэй хөгшинөөс болж нүүрээ улайлгахыг хүсэхгүй байна!» -гэж тэр хошигнон ярьсан байна. Түүний мөнхийн залуу байгаагийн эх үндэс бол өөрийн хүүхдүүдээ гэжээ.
Бага охин Сейлорын хамт загварын зураг авалтан дээр...
«Би оройтож төрсөн учир их хариуцлагатай байх ёстойгоо мэдэрдэг, тэдэнтэйгээ хамт аль болохоор удаан байхыг хүсч байна.»—гэж 28-тай том охин Алекса, 18-тай хүү Жек, 15-тай бага охин Сейлор нарынхаа тухай ярьсан байна. Бринкли хоолны дэглэм барьдаг, бага иддэг ч заримдаа дуртай хөндий гоймонгоо тэсэлгүй ихээр идчихдэг ажээ. Гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэдгийг тэрээр үгүйсгэдэг ч ирээдүйд хийлгэж болох юм гэдгийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд үрчлээстэй тэмцэхэд тусладаг гоо сайхны эмчилгээг тогтмол хийлгэдэг байна. Тэр өдөр бүр 100 удаа суниаж, шүдээ цэвэрлэж байхдаа хөлийн дасгал хийн, биеийн гялбараа хадгалж байдаг байна.
Кристи хүүхдүүдийн хамт: 28 настай Алекса Рей Жоел, 18 настай Жек, 15 настай Сейлор.
Кристи Бринкли улаан хивсний ёслолын үеэр болон бусад зургууд.