Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ байгалийн үзэсгэлэн Шинэ Зеландын Вайтомо (Waitomo) хотын
ойролцоо байх агуйд байрладаг. Энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт
байгалийн нэг бөгөөд гэрэлт цохнууд ганцхан энэ агуйд л олон тоогоор
амьдардаг байна. Тиймээс орон орны жуулчид энэ агуйд орохыг маш ихээр
хүсдэг учир жил бүр мянга мянган жуулчид Шинэ Зеландыг зорин очдог аж.
Хамгийн анх энэ агуйг Тан Тиноро судалж эхэлсэн байна. Хэдийгээр
нутгийн иргэд энэ агуй руу усаар дамжин орж болдогийг мэддэг байсан
боловч агуйн гүн рүү орж чаддаггүй байсан аж. Харин Тан Тиноро бусдаасаа
илүү зоригтой байж 1887 онд Английн эрдэмтэн Фрэд Мэйстай хамтран гар
хийцийн завиар ийнхүү газар доорхи гоо үзэсгэлэнг харахаар очсон байна.
Энэ зориг зүрх нь тэдэнд амжилтыг авчирч, тэд бага зэрэг гүн рүү нь
ороод л мянга мянган гэрэл цохыг олж илрүүлсэн аж. Ийнхүү агуйг
илрүүлснээсээ хойш тэд хэд хэдэн удаа агуй руу эргэн ирсэн бөгөөд
үзэсгэлэнт агуй руу орох өөр гарц байгааг олсон байна. Энэ нь одоо
үндсэн гарц болж байгаа гэнэ.
1889 оноос Вайтамо агуй жуулчидын өмнө нээлттэй болсон бөгөөд удирдлага
нь Тан Тиноро өөрөө болжээ. Гэхдээ 1906 оноос энэ агуй улсын мэдэлд
очсон ч нутгийн иргэд энэ агуйд ихээхэн анхаарал хандуулж байдаг гэнэ.
Үүнийхээ ачаар орлогоноосоо тодорхой хэмжээний хувийг авдаг байна.