“Alfa Music” - хөгжмийн төсөл

2014-01-24, 18:08
5,537
 “ALFA MUSIC” төсөл нь Шинэ үеийн залуусын сонголт болж байгаа авьяаслаг уран бүтээлч залуусыг дэмжиж, тэдний шинэ уран бүтээлийг нийтэд сурталчлах хөгжмийн төсөл юм. Залуусын амьдралын хэв маягийг цахим ертөнцөөр байлдан дагуулж буй Youtube, Facebook зэрэг сайтуудаар дамжуулан дэмжигч, сонсогч залуусын оролцоотойгоор онцгой нэгийгээ хамтдаа шалгаруулж, шагнан урамшуулан, хамтран ажиллах зорилготой юм.
“Alfa Music” - хөгжмийн төсөл


Монголын рок поп дуу хөгжмийн салбар дах “Music 9” буюу Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлэг нэрээр тасралтгүй 10 жилийн турш телевизийн дэлгэцээр үе үеийн алдарт уран бүтээлчид, хамтлаг дуучдын шинэ сонирхолтой уран бүтээлүүд, клип, мэдээ мэдээллүүдийн булангуудаар үзэгчдийн хүртээл болгодог “M GALAXY Studio”-ийн 10 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудын эхлэл болгож “ALFA MUSIC” төслийг хэрэгжүүлж байна.

Сүүлийн үед хамгийн их олны таашаалд нийцсэн уран бүтээлчид болохТэнүүн,Баярцэнгэл Хишигжаргал, Чойжоо, Номин /NMN/ нар өрсөлдөх бөгөөд  зөвхөн амьдаар дуулах юм. 8 үе шаттайгаар  үргэлжлэх “ALFA MUSIC” төслийн эцсийн шатны шалгаруулалт  2-р сарын 21-ны Баасан гарагт болно. 

Амьд тоглолт болох газрууд:

1.    Tse Pub: 1-р сарын 24, 25-ны өдрүүдэд20.30 цагт/3,4 хорооллын эцэс/
2.    New world Pub: 1-р сарын 24, 25-ны өдрүүдэд21.30 цагт/ Бөхийн өргөөний замын эсрэг талын /
3.    Tse Pub (Level): 1-р сарын 29,31-ний өдрүүдэд20.30 цагт/ Энхтайван найрамдлын ордон /
4.    Miracle Pub: 1-р сарын 29,31-ны өдрүүдэд 21.30 цагт /13 хороолол /
   
Оролцогчдын шинэ уран бүтээлийг олон нийтэд түгээж, хамгийн их  үзсэнгэх гол шалгуур, тоглолтуудад хэрхэн оролцож байгаа зэрэг үйл явцыг харгалзан ялагчыг тодруулах бөгөөд Нэгдүгээр байранд шалгарсан дуучин гадаадад дуртай хамтлаг, дуучныхаа тоглолтыг үзэх эрх, Хоёрдугаар байранд шалгарсан дуучин видео клип хийлгэх эрхээр тус тус шагнагдах юм.

Дуртай хамтлаг, дуучныхаа дууг амьдаар сонсохыг хүсч буй залуусыг хүрэлцэн ирэхийг урьж байна.











Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.