Чоныг өмөөрч бичихүй

2014-01-19, 22:27
34,779

Чоно өнөөгийн хүнээс илүү ухамсартай амьтан.Малаа хариулж чадахаа больсон малчны малыг чоно идэлгүй яахав дээ.Бид өөрсдөө сүүлгүй чононууд болж хувирсаан.Би та бүхэнд чононы тухай Цэ.Багшийнхаа (ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД номыг зохиогч) ярьж өгсөн нэгэн болсон явдлыг товчхон хүүрнэе.

Чоныг өмөөрч бичихүй
 
Энэ явдал Өмнөгөвь аймгийн өмнөд хэсэгт болжээ.Өвөл маш хүйтэн болж ,газар дэлхий цасанд дарагдан өвс ногоо муу хэдэн мал нь идэх юмгуй айл хунар байж суухын аргагуй зутарч эхэллээ.Бүл чадал сайтай айлууд нь нүүдэл хийж газрын харыг бараадан нүүсэн ба тэр хэцүү газар нэгэн залуу жирэмсэн эхнэрийн хамт хэдэн малтайгаа хоцрохоос өөр аргагүйд хүрсэн байв.

   Цаг хугацаа өнгөрч эхнэр нь ч төрөн хүүтэй болж , хүйтний эрч арай зөөлөрч хаврын сартай золгоход цөөхөн хэдхэн мал үлдсэн байсан ба зуданд ихэнхийг нь тавиад туусан байлаа.


 
Нэгэн өдөр гэрийн эзэн залуу тэнгэр гайгуй болохоор ойр хавийнхаа газрыг сониучлан гэрээс нэлээд хол дов толгодоо тойрон явж нэгэн уулын ам өгссөн хавцлын эхэнд ирэв.Хавцлыг даган өгстөл ам нь нэлээд нарийслаа.Гэтэл яг тэр нарийссан хэсэгт хэдэн бэлтрэг байсан ба тэд маш туранхай үнэхээр өлссөн хоолгуй удсан бололтой байжээ.Өлөгчин эх чоно нь тэр үед байсангуй.


 
Залуу гэртээ эргэн ирж эхнэртээ энэ тухай сонирхуулан ярьтал Эхнэр нь амьтан хүн ялгаа юун тэр өлссөн бэлтрэгнүүдэд гадаа буй зуднаар үхсэн мальн сэгнүүдийг хэсэглэн хувааж аваачиж өгөхийг санал болгожээ.Залуу ч сэгээ даахаараа шуудаанд хийж бэлтрэгнүүдийн ойролцоо хавцал руу аваачиж хаядаг болов.Цаг хугацаа ч арай наашилж гаднах сэгээ ч зөөж дуусах үед бэлтрэгнүүд ч сүрхий хөдөлгөөнд оржээ. Нэг өдөр хавцал руу дөхөөд очтол нөгөө хэдэн бэлтрэг эх чоно бүгд байхгүй болсон байлаа.


 
Нэлээд хэдэн хоногийн дараа шөнө дунд унтаж байтал гэнэт л гэрийнх нь гадаа эргэн тойронд нь чоно улилдан,хашаан дахь зуднаас үлдсэн хэдэн хонь ямаа нь үргэж , айлалдан эхнэр нөхөр хоер гарахаас ч айн хэзээ хаалга зад онгойн чононууд ороод ирэх бол гэхээс сүнс нь зайлах дөхжээ.Нөхөр нь эхнэрдээ уурлан чамайс л боллоо, хэдэн малын сэг аваачиж үхэх гэж байсан хэдэн бэлтрэг тэжээж өөрсдөө сүүлдээ бариулдаг байжээ хэмээн үглэн эхнэр хүүхдээ тас тэврэн орж ирэхийг нь хүлээн хэвтэнэ.Гэтэл чононууд гэр тойрч баахан улилдан байснаа чимээгүй болчихов.Гарч харахаас айн хэвтсээр нэг мэдэхэд нам унтаж өглөө болсон байлаа.


 
Шөнө болсон явдлаа санан эхнэр нөхөр хоер нөгөө хэдэн хонь ямаа ч дууссан байхаа гэсээр гэрээсээ хамтдаа гаран хартал хэдэн мал нь хашаандаа бүрэн байна гэнэ.Тэгтэл хашааны баруун өнцөгт нэгэн хар нүдэн шинэ гарсан охин хурга байхыг хараад мэл гайхав.Өөрсдийнх нь биш.Чононууд л хурга зууж ирсэн болж таарлаа. Чоно ингэж Мөнхтэнгэрийн хишгээр хариу барьсныг залуу тэр үедээ ойлгосонгүй.
 
   Урин цаг ч ирж ингэж хөглөсөн нэгэн өвөл өнгөрлөө.Гэтэл дараа жилээс нь өнөөх хар нүдэн хурга ихэрлэж, жил өнгөрөх тусам тэр залуугийнх нь хар нүдэн хурганы удмууд ихэрлэн хотдоо хонь нь ХАР НҮДЭН- гээр дүүрлээ.


 
Одоо энэ аймагт хар нүдэн ургийн овог бий болж тэр удмынхны үр хүүхдүүд нь эд ,малаар баян энх тунх сайхан амьдарцгаадаг гэнэ.Одоо хүртэл хар нүдэн удмынхны хотдоо хониос нь боохой ирж нэг ч өнчин ишиг шүүрдэггүй бөгөөд мал дундуур нь өнгөрөн дараагийн айлын мал руу дайрч сэглэсэн тохиолдол олон гарсан гэдэг шүү.
 
Чоно өнөөдрийн байдлаар олон дээд сургууль төгсч оюун ухаанаа хөгжүүлсэн биднээсээ илуу ухамсартай ажээ.Чоно МӨНХХӨХТЭНГЭРлүүгээ харж А-УМ авиагаар холбогдож (улилдан) хариултаа авч чаддаг. А-УМ,О-УМ, УМ авианы талаар Та нар надаар хэлүүлтгүй мэдэж буй байлгүй дээ.Ялгаатай бас их утга учир агуулсан байдаг. НАСА -сансар судлалын төв хүртэл санаадгүй байдлаар Ум авианы давтамж долгионыг олж мэдэж, судлан түүний гайхамшигтай үүсгэн бий болгогч чадвар, бүх юмсын эх авиа ,долгион гэдгийг тогтоосон байдаг. Энэ Ум авианы гайхамшигт чанарыг нь Буддын шашинд тарни бүрийнхээ өмнө ашигладаг ба Христид итгэгчид хүртэл залбирлынхаа төгсгөлд А-УМЭНЬ гэж хэлдэг шүү дээ.Тийм л орчлон ертөнцтэйгээ нэгдсэн ухамсрын түвшинд хүрсэн учраас л би чоныг ТЭНГЭРЛЭГ, ХИЙМОРЬЛОГ гэдэг гэж ойлгодог. Амьдралын төлөө эцсээ хvртэл тэмцэж дуусдаг. Ингэхдээ эр бяр, ов залиас авахуулаад байгалиас заяасан бvхнээ дайчилдаг амьтан бол чоно. Хvнээс дутамгvй арга ухаан сийлж, vнэгнээс ч илvv ов заль гаргадаг гээд чоно гэдэг амьтны талаар мэдэхгүй хүн бараг байхгүй. Бурхан амьтдад хүссэн нэг зүйлийг нь өгч байхад Чоно ухаан гуйж авсан гэдэг. Дараа нь хүн ирээд арга гэдэг зүйлийг авсан гэдэг домог ч бий.
 
Өнөөдрийн олон зуун архичин, донтон, өвчтөнүүд нөгөө тэнгэр заяат Монголчууд мөн үү? Эд баялаг эрх мэдэл, алдар нэр, албан тушаалд хүрсэн ч өвчтэй бол Та хэн юм бэ? Та хөх Монгол, хөх тэнгэрээ шүтдэг, тэнгэр заяатай та мөнх гэдгээ мэдэх үү? Үнэний ухаарлыг олохын тулд та өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Би гэж хэн бэ? Би хорвоо дээр унтах, идэх, өвдөх, өмсөх, амрах, жаргаж цэнгэх, мөнгө олох, эд баялаг хураах зорилготой ирсэн үү?...

Нийтлэл бичиж, илгээсэн. Ж.Отгонбаатар
Та бүхэн энэ тухай мэдээллийг дэлгэрэнгүй авч тодруулахыг хүсвэл 95954882-д холбогдоорой.   

Түүний бичсэн өмнөх нийтлэлийг доорх линкээр үзээрэй.
~ Та ухамсрын аль түвшинд явна вэ? ~


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()