Коко Шанелийн хэлсэн үгс

Коко Шанель (Coco Chanel) бол “Chanel” загварын ордныг үндэслэн байгуулсан Францын алдартай загвар зохион бүтээгч билээ. Тэрээр өөрийн аксессуарууд, үнэртэй усаар төдийгүй амьдрал, загварын талаар хэлсэн сонирхолтой үгсээрээ алдартай билээ. Түүний хэлсэн зарим шилдэг ишлэл үгсээс нь толилуулж байна.
Коко Шанелийн хэлсэн үгс

1. «Сольшгүй байхын тулд үргэлж өөрчлөгдөж байх хэрэгтэй.»

www.caak.mn

2. «Моод бол зүгээр нэг хувцастай холбоотой асуудал биш юм. Моод нь агаарт хөвөлзөн байдаг бөгөөд улмаар салхиар туугдан ирдэг зүйл юм. Хүн бүр түүнийг мэдэрч, түүгээр амьсгалдаг. Тэрээр тэнгэрт ч, зам дээр ч байдаг.»

www.caak.mn

3. «Таны царай зүс 20 насанд ямар байхыг байгаль мэддэг, 30 насанд – амьдрал, харин 50 насанд таниас шалтгаална.»

www.caak.mn

4. «Загвар өөрчлөгдөж, стиль л үлддэг».

www.caak.mn

5. Залуухан эмэгтэй «Үнэртэй усыг хаанаа түрхэх хэрэгтэй вэ?» -гэж нэг удаа надаас асуусан юм. «Эр хүн таны хаана чинь үнсээсээ гэж хүсч байна, тэр газар болгондоо түрх» -гэж хариулсан.

www.caak.mn

6. «Гоо сайхандаа анхаарал тавихыг хүсвэл зүрх сэтгэлээсээ эхлэх хэрэгтэй, эс тэгвэл ямар ч будаг шунх тус болохгүй.»

www.caak.mn

7. «Муухан хувцасла, тэгвэл таны хувцсыг тогтооно. Өө сэвгүй хувцасла, тэгвэл таныг тогтооно.»

www.caak.mn

8. «Эмэгтэй хүн өөрийгөө гоёлгүй гэрээсээ яаж гарч чаддаг байна?... Үүнийг би ер ойлгодоггүй юм. Магадгүй, энэ өдөр та хувь тавилантайгаа учирах ч юм билүү, хэн мэдлээ. Тиймээс хувь заяатайгаа учирахын тулд үргэлж төгс байх нь дээр...»

www.caak.mn

9. «Нэгэн хэвийн байх, уйтгарлахад ямар ч цаг байхгүй. Харин ажиллахад, хайрлахад цаг бий.»

www.caak.mn

10. «Шехерезада шиг хувцаслах амархан, харин жижигхэн хар даашинзыг сонгох хэцүү.»

www.caak.mn

11. «Моод ч тоглоом болж дээ. Загвар зохион бүтээгчид даашинзан дотор эмэгтэй хүн байдаг гэдгийг мартаж. Ихэнхи эмэгтэйчүүд өөрсдөөр нь бахдаасай гэсэндээ эрчүүдэд зориулж хувцасладаг. Гэвч тэд бас даашинзаа уралгүй машинд сууж, чөлөөтэй хөдөлж байх ёстой! Хувцас энгийн хэлбэртэй байх ёстой.»

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()