Морин жилийн Монгол загварууд худалдаанд гарлаа

2014-01-14, 17:07
18,726
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй...
Монгол түмэн хахир хатуу өвлийг даван энх улирлыг угтаж буй сар шинийн баяраа айл хотлоороо ам бүлээрээ өв уламжлалаа хүндэтгэн тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ.
Морин жилийн Монгол загварууд худалдаанд гарлаа


Монгол түмнийхээ өв уламжлал, соёлыг дээдлэгч “Говь” ХК  XVII Жарны Ялгуусан хэмээх Модон морь жилийн цагаан сарын баярт зориулсан шинэ загваруудаа худалдаанд гарлаа.

Үндэсний дээл хувцасны хэв шинжийг агуулсан сүлжмэл, нэхмэл Монгол дээл, цамц, хантааз, хүрэм, ууж, загварын дээл гээд үндэсний хувцасаа дээдлэн өмсдөг хүн бүрт зориулсан шинэхэн загваруудаас сонголтоо хийн Морин жилээ Монгол хувцасаараа угтаарай.
 
Түмэн наст, пүүзэн, уул, үүлэн хээ, алхан хээ зэрэг үндэсний хээ угалзыг өнгө хослуулан сүлжиж цэцгэн хээ, содон тансаг сүлжээ гарган эмжсэн, хүннү захтай, энгийн Монгол захтай гээд бүх төрлийн эмэгтэй, эрэгтэй хүүхдийн загваруудыг та эндээс сонгох боломжтой.

Мөн Говь салоны уран үйлчид 100% ноолууран драпаар үндэсний дээл хувцасыг богино хугацаанд чанартай урлаж өгч байна. Та зөвхөн захиалахад л болно.

Ирж буй XVII Жарны Модон морь жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Манай фэйсбүк хуудас:
https://www.facebook.com/GobiCashmere
 


















“Говь”-ийн хотын төвийн дэх нэрийн дэлгүүрүүдийн хаяг:

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.