1. Дани, Швейцарь
Даничуудын хувьд сагамхай загасаар хийсэн зоог нь аз жаргал, эд хөрөнгийг бэлгэддэг байна. Баярын зоогонд хатаасан сагамхай загасаар хийсэн “лютефикс” гэх хоол заавал байх ёстой гэнэ.
2. Герман
Германчуудын хувьд баярын ширээнд заавал байх ёстой бүтээгдэхүүний нэг нь май загас юм. Учир нь май загас ирж буй онд аз жаргалыг авчран хэмээн үздэг байна. Үүнээс гадна утсан байцаатай зайдас, чанасан гахайн мах гэх мэт олон төрлийн зоогийг баярын ширээндээ барьдаг аж.
3. Англи
Англид баярын ширээг плумпудинггүй төсөөлөшгүй. Үүнд гахайн өөх, талхны үйрмэг, гурил, үзэм өндөг багтдаг байна. Пудингийг өгөхөөс өмнө ромоор цацаж, гал асаадаг нь баярыг илүү хөгжөөнтэй болгож өгдөг. Үүнээс гадна шарсан цацагт хяруул өгдөгб бөгөөд зочид ихээхэн дуртай байдаг байна.
4. Америк
Америкийн уламжлалт хоолонд мөн л цацагт хяруул багтдаг. Харин Англиас ялгарах онцлог нь хөргөгчинд буй бүхий л ногоонуудаа хийж хачирладаг байна. Ихэнхидээ сармис, сыр, хар чавга, алим, байцаа, төмс, шош, мөөг байдаг аж.
5. Австри, Унгар
Австрийн хувьд баярын ширээнд шувууны махан гаралтай бүтээгдэхүүн байхыг муу бэлгэ тэмдэг гэж тооцдог бөгөөд аз жаргал нь нисэн одно хэмээн үздэг байна. Тиймээс баярын ширээнд шницель болон загасаар зоог хийдэг аж. Мөн самартай рулетыг амттан болгож хэрэглэдэг.
6. Израиль
Хачирхалтай нь Израильд шинэ жилийг 9 сард тэмдэглэдэг байна. Израйльчууд баярын ширээний зоогоо засахдаа тодорхой дүрмийг баримталдаг байна. Хамгийн гол дүрэм нь гашуун, давстай, исгэлэн зоогуудаа бага хэрэглэж, амттангаар ширээгээ засах гэнэ. Үүнээс гадна зөгийн бал, самар, анар, алим бас бий. Энэ арга замаар тэд ирж буй оныхоо амтыг улам чихэрлэг болгодог байна.
7. Голланд, Франц
Голланд үндэстэнгүүдийн хувьд өөрсдийн барьсан талх, давсалсан шош нь Шинэ жилийн баярын ширээний чухал зүйлсийн нэг болдог. Францад хуурсан самар, хясаа, франц дарсаар баярын ширээг чимэглэнэ.
8. Польш
Польшийн Шинэ жилийн баярын ширээнд 12 төрлийн зоог байх ёстой гэнэ. Цаг цохиж эхлэхэд заавал нэг зүсэм май загас идэх ёстой гэсэн уламжлал байдаг байна. Заавал байх ёстой хоолонд загас багтдаг.
9. Румын, Австрали, Болгар
Эдгээр орны хүмүүс баярын бялуундаа зоос, самар эсвэл чинжүү хийдэг бөгөөд эдгээрийн аль нэг нь таарсан хүн тухайн ондоо гэр бүлтэй болох гэнэ.
10. Япон
Шинэ жилийн орой ширээн дээр нь цагаан будааны жигнэмэг заавал байх ёстой аж. Үүнээс гадна заавал гоймонгоор хийсэн хоол байх бөгөөд гоймон нь хэдий чинээ урт байна, төдий чинээ тухайн ширээний ард буй хүмүүс урт удаан наслах гэнэ. Мөн далайн байцаа, шарсан самар, шош, чанасан загас байх бөгөөд энэ нь аз жаргал, амжилт, эрүүл мэндийг бэлэглэх юм байна.