Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ингээд Оросын ард түмэн өвөл цагт ямар хүнс хэрэглэдэгийг мэдэж авцгаая.
1. Эсгэсэн байцаа.
Эсгэсэн байцаанд С, К, В амин дэмийн төрлүүд агууллагддаг байна. Эсэх явц байцааг хоол боловсруулахад тусладаг сүү болон цууны хүчлээр баяжуулдаг байна.
2. D амин дэмээр баялаг хүнс: Өндөг, загас, мах, элэг, цөцгийн тос, сүү.
Эдгээр хүнснүүд дархлааг сайжруулж, арьсны байдал, хараа, ой тогтоолтыг сайжруулдаг. Цагаан идээ, малын мах, загасны мах, түрсийг аль ч улиралд үргэлж хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ гол нь өвлийн улиралд барьсан загасны мах идвэл илүү баялаг тэжээлтэй байдаг. Мөн яг энэ үед малын сүү бага гардаг ч, өтгөн тослог байдаг.
3. Хөлдөөсөн жимснүүд.
Урьд нь хүмүүс нөөцөө борцлох, хатаах, хөлдөөх зэргээр бэлддэг байсан билээ. Хоол судлаачид энэ уламжлал руугаа эргэн очихыг зөвлөж байна, ялангуяа жимсээр чанамал хийж байснаас хөлдөөгчинд хөлдөөх нь илүү хялбар юм. Хөлдсөн жимс чанамалаа бодвол ашигтай зүйлээ илүү сайн хадгалдаг байна.
4. Цангис жимс.
Хуурай хүйтэн газар зөв хадгалах үед өвлийн жимс чанараа алддаггүй байна. Цангис жимс С, РР амин дэмээр баялаг бөгөөд хүчтэй антиоксидант шинжтэй юм.
5. Нарийн ногоо.
Өвөл хатаасан кинз, базилик, яншуу, гоньд зэргийн навч нь шинэтэйгээ адил бас ашиг тустай байдаг.
6. Жимс ногоонууд.
Алим, лууван, улаан манжин, сонгино, цагаан лууван, төмс нь эрүүл өвлийн хоолны үндэс юм.
7. Ер бусын зэрлэг жимснүүд.
Хэдийгээр хэтрүүлж хэрэглэх нь харшил өгч болох ч, ер бусын хачирхалтай зүйлээс татгалзаж болохгүй. Киви, авокадо, фейхоа болон жүржийн бүх төрлийн жимснүүд ханиад болон хөгширөлтийн эсрэг гол амин дэм болох С амин дэмийн эх үүсвэр юм.