ОХУ-д ар араасаа болсон аймшигт халдлага

2013-12-31, 23:05
16,594
12 сарын 29-нд, Волгоградын 12-45-р төмөр замын буудал дээр дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амь үрэгдэн, хэдэн арван хүн бэртсэн байна. Дэлбэрэлт буудлын орох хаалга болон хүрдэн хаалгын хооронд болжээ. Урьдчилан таамаглаж байгаагаар, энэ дэлбэрэлтийг амиа золиослогч алан хядагч эмэгтэй үйлдсэн байна. Болсон явдал маш нарийн зохион байгуулсан байжээ.
ОХУ-д ар араасаа болсон аймшигт халдлага

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Нас барсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байгаа ажээ. LifeNews–н мэдээлснээр хөвгүүд нэг насны зөрүүтэй байсан бөгөөд тэд үеэлүүд юм байна. Хүүхдүүд Волгоград хотын Городище дүүрэгт амьдардаг байв. Хөвгүүдийн нэгнийх нь эцэг Владимир Валенто нь Москвад ажилладаг бөгөөд энэ өдөр нийслэл явах билетээ урдчилан авахын тулд буудал руу явжээ. Шинэ жилийн баярыг Волгоградад гэр бүлийн хамт өнгөрүүлээд, 1-р сарын 9-нд ажилдаа буцаж явахаар төлөвлөсөн байна.

www.caak.mn

Владимир галт тэрэгний буудал руу явахдаа хүүгээ, ач хүүгийн хамт авч явсан нь энэ юм. Гурвуул дэлбэрэлтийн яг төвд нь байж таарсан байна.

www.caak.mn

Хөвгүүд газар дээрээ нас барж, Владимир Валенто Волгоград хотын 25-р эмнэлэгт хүнд байдалтай хүргэгдсэн бөгөөд дэлбэрэлт түүний хөлийг тас татсан байна.

www.caak.mn

Нас барсан хүмүүсийн нэрсийн жагсаалт:
1. Фарафонова Ирина Павловна 1994 онд төрсөн.
2. Маковкин Дмитрий Александрович
3. Сущев Леонид Николаевич 1986 төрсөн.
4. Щелкунов Иван Николаевич 1990 төрсөн.
5. Назаров Тамбулат Эрганович 1960 төрсөн.
6. Задорин Андрей Александрович 1965 төрсөн.
7. Андреев Денис Юрьевич 1989 төрсөн.
8. Наливайко Сергей Владимирович 1984 төрсөн.
9. Валенто Алексей Владимирович 2001 оны 4 сарын 25-нд төрсөн.
10. Хакимова Т.В. (эмнэлэгт нас барсан)
11. Сагипов Максим Николаевич, 1986 төрсөн. (эмнэлэгт нас барсан)
12. Тюняева Ольга Сергеевна 1982 төрсөн.
13. Долгих Александр Александрович 2002 төрсөн.
14. Котенко Андрей Дмитриевич 1988 төрсөн.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn
Камерын бичлэг.



2 дахь дэлбэрэлт: Энэ аймшигт дэлбэрлэлтийн маргааш буюу 12-р сарын 30-ны өглөөний 08 цагийн орчим, мөн Волгоградад нийтийн автобусыг дэлбэлсэн байна. Үүний улмаас 15 хүн нас барж, 40 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.





























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()