Ким Чен Ын хүргэн ахыгаа буудан хороожээ

2013-12-25, 23:49
23,137
Чан Сон Тхэк бол Хойд Солонгосын томоохон удирдлагуудын нэг байсан бөгөөд эрх мэдлээрээ залуу удирдагч Ким Чен Ыны дараа ордог байсан байна. Үүнээс гадна тэрээр Ким Чен Ыны хүргэн ах байжээ. 12 сарын 11-нд Чан Сон Тхэкийг хуралдааны танхимаас гавлан авч гарсан аж. Түүнийг хахууль, авилгал болон хар тамхи худалдаалах үйл ажиллагааг нуун далдалж өөрөө хамтарсан хэмээн үзэж байгаа гэнэ. Түүнд цаазаар авах ял оноосон бөгөөд ялыг яаралтай гүйцэлдүүлсэн байна.
Ким Чен Ын хүргэн ахыгаа буудан хороожээ

Чан Сон Тхэк нь Хойд Солонгосын нөлөө бүхий удирдлагуудын нэг байсан ч цаазаар авахуулжээ. Түүнийг аймшигт гэмт хэрэг гүйцэтгэх гэж байхад нь зогсоосон хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.

www.caak.mn

Тэрээр Ким Чен Ыны эгч Ким Чен Ирын нөхөр байжээ. Саяхныг хүртэл тэрээр нэлээд хэд хэдэн томоохон албан тушаал хашдаг байсан байна.

www.caak.mn

Чан Сон Тхэк “шинэчлэлийн холбоо”-ны тэргүүн байсан боловч, Ким Чен Ын гарч ирээд түүнийг огцруулсан байжээ.

www.caak.mn

Тэрээр байнга л Ким Чен Ын-г даган явж, хамтран ажилладаг байсан юм.

www.caak.mn

Чан Сон Тхэк Хятадын тэргүүн асан Ху Цзиньтао-тай уулзах уулзалтанд хүртэл явж байсан байна.

www.caak.mn

Чан Сон Тхэкийн талаар хамгийн анхны муу мэдээлэл Өмнөд Солонгосоос иржээ.

www.caak.mn

Үүнээс гадна Чан Сон Тхэкийн багтсан зураг болгоноос түүнийг устгасан байна. Энэ нь томоохон албан тушаалтаныг фото монтажийн тусламжтайгаар байр суурьнаас нь огцруулах гэсэн анхны алхам байжээ.

www.caak.mn

Даваа гаригт буюу 12 сарын 9-нд Чан Сон Тхэкийг албан ёсоор албан тушаалаас нь огцруулж, хурлын танхимаас ийнхүү авч гарсан байна.  "Ялтан Чан Сон Тхэк нь улс үндэснийхээ эсрэг үйл ажиллагаа хийх бүлгэм байгуулж, өөрөө түүнийхээ тэргүүн нь байсан"-хэмээн Хойд Солонгосын телевизээр мэдэгджээ.

www.caak.mn

Хэсэг хугацааны дараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн шүүхийн үйл явцын гэрэл зураг нийтлэгджээ. Солонгосын төв мэдээллийн албанаас гаргасан мэдээлэлд Чан Сон Тхэк нь авилгалын бүлгэм байгуулж, улс орныхоо байгалийн нөөц баялагийг хямд үнээр худалдаалж байсан гэх нь ч бий. Үүнээс гадна тэрээр гадаадад эмчилгээнд явах үедээ казино тоглож, 46 сая евро алдаж, хар тамхи хэрэглэж байсан гэнэ.

www.caak.mn

67 настай Чан Сон Тхэкийг пулемётоор буудан хороосон байна.

Өнгөрсөн 8 сарын 20-нд “Вангсэжанг” хамтлагийн гишүүд болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ыны хайрт бүсгүй Хен Сон Волийг буудан хороосон гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэднийг порно кино хийж, түүнийгээ олон нийтэд цацсан хэргээр буруутгаж байсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()